МАН намын гарын үсэг цуглуулах “Улсын анхдугаар социалист уралдаан”-ы дүн гарчээ
3 цагийн өмнө
МАН-ын дээд удирдлага буюу манай төрийн томчуул хоорондоо хагарч бие биенээ огцруулах гарын үсгийн “Улсын анхдугаар социалист” уралдаан зарлаад ирмүүн урагшилж байлаа.
Засгийн газрыг огцруулах буюу Г.Занданшатарыг огцруулах гарын үсэг нэг хэсэг УИХ-ын гишүүд зурж байгаа. Үүнийх нь эсрэг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах гарын үсгийг үлдсэн гишүүд нь зурцгааж байна. Тэд энэ уралдааныхаа талаар цаг тутамд хэвлэлийн өмнө гарч ирэн тайлагнаж байгаа нь урамтай. Бас давхар рийл шахах нь зугаатай юм. Засгийн газрыг болон УИХ-ын даргыг огцруулах гарын үсгийн уралдааны дүн эцсийн эцэст гарсныг та бүхэн өчигдөр дуулсан байх. Засгийн газрыг огцруулах гарын үсэг 54 байгаа бөгөөд үүн дээр хэлэлцэх үед эсрэг дарах кноп нэмэгдэх болно гэж УИХ- ын гишүүн ТББХ-ны дарга Ц.Сандаг-Очир мэдэгдлээ. Нөгөө тал болох УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг түр түдгэлзээд нэрээ цэвэрлэх нь зөв гэж шаардсан гарын үсэг зурсан гишүүдийн тоо 70 гаруй байгаа, үүний 35 нь МАН-ын гишүүд гэж УИХ- ын гишүүн Д.Энхтүвшин мэдээлэв. Хуулиараа хэрэв гишүүдээс Засгийн газрыг огцруулах тухай өргөн мэдүүлбэл ажлын гурав хоногийн дотор хэлэлцэнэ. Энэ нь ирэх баасан гарагт байх төлөвтэй. Харин УИХ-ын даргыг огцруулах тухай буюу бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай хуулийн заалтад ийн заасан байна. 12.1.Улсын Их Хурлын даргын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байх бөгөөд түүнийг хуульд заасан үндэслэлээр хугацаанаас нь өмнө чөлөөлж, огцруулж болно. 12.2.Улсын Их Хурлын даргын бүрэн эрх энэ хуулийн 45 дугаар зүйлд заасны дагуу гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн, 9 дүгээр зүйлд заасны дагуу гишүүний бүрэн эрх нь дуусгавар болсноос гадна дараах тохиолдолд хугацаанаасаа өмнө дуусгавар болно: 12.2.1.Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан; 12.2.2.Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц Улсын Их Хурлын даргыг огцруулах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн; 12.2.3.Улсын Их Хурлын нийт гишүүний олонх Улсын Их Хурлын даргыг огцруулах үндэслэл бүхий санал гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн.Эдгээрээс 12,2,3-д заасан үндэслэлээр хэлэлцэж ердийн олонхоор УИХ-ын даргыг огцруулах аж. Юунаас болоод Монгол төрийн томчууд бие биенээ огцруулах болоод явчихав аа. Ердөө л эрх барьж байгаа намын даргын суудал булаацалдсанаас болсон гэдгийг бид хоёргүй утгаар нь мэдэж байгаа. Сүр сүр юм ярьж эх орон ард түмэн яасан ийсэн ч гэнэ үү, тэтгэвэр, багш, эмчийн цалин бага, юмны үнэ нэмэгдсэн ч гэх шиг. Хэрэв тийм байсан бол урьд нь ярьж байх нь яасан юм. Ам.доллар гурван мянга шахчихаад байхад хэн тоож байсан юм. Ёс зүйгүй хүнээр удирдуулахаасаа гэнэт л ичээд эхэлсэн гэхэд үнэмшихэд ч хаашаа юм. Энэ байтугайгаасаа ичдэг бил үү, эрх баригчид. Гэхдээ албан ёсны шалтгийг нь харж байхад ганц нэг юм өлгөөд авчихад бас ч гэж үнэмших юм байгаа л даа. Г.Занданшатарыг буруутгахдаа “Засгийн газар УИХ-аа шүүмжилж захирагдах захирах төрт ёсыг зөрчсөн” гэсэн нь байж болмоор. Энэ нь “төр засаг хууль дээдлэх зарчмыг баримтална ” гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн ч байж болзошгүй.Тэрнээс “Намын бага хурлаас томлигдсон байж намын бага хурлаа үл тоосон” гээд хөмхийгөө зуугаад зүтгээд байвал дэмий. Д.Амарбаясагалан огцруулах ч юм уу, түр түдгэлзүүлэх шалтаг бол хөгийн. Гэхдээ огцруулах бол гарын үсэг хүрэхгүй зүгээр түдгэлзүүлээд шалгуулах шаардлага төдий л юм болоод явчихлаа. Хэвлэлийн батлагдаагүй мэдээлэлээр “Хүн алаад шатаасан, ийм муухай ёс зүйгүй байж болохгүй. Бас нүүрс хулгайлсан” гээд шалгана гэж байгаа. Хэрэв УИХ шаардлагыг нь хүлээн аваад хэлэлцвэл (гэхдээ хууль дээр “гишүүдийн олонх үндэслэл бүхий санал гаргавал” гэж байгаа гэдгийг та анзаарч байгаа биз) хэн нэг гишүүн түүнийг нүүрс хулгайлсан талаарх үндэслэлтэй баримт чуулган дээр гаргаж ирдэггүй л юм бол энэ худал улс төр болоод дуусна гэсэн үг. “Огцруулах” хэмээх гарын үсэгний улсын ахдугаар уралдаан ерөнхийдөө ийм юм болоод дууслаа.
Хэрэв Г.Занданшатар огцорвол (бараг огцорчих байх) тэртэй тэргүй Д.Амарбаясгалан УИХ- ын даргаасаа бууж Ерөнхий сайд болох байлгүй. Харин Ардчилсан намын гишүүд сөрөг хүчнийхээ л ажлыг хийх байлгүй дээ. Сөрөг хүчин засаг унагаадаг, өөр юу хийх билээ. Мөн бодлого л тогтвортой байдаг болохоос Засгийн газар хэд ч огцорч болдог гэж улс төр судлаачид үздэг.
Ө.ТУЛГА
Зочин · 23 минутын өмнө
NEG YDAAGN SEXSDEX80955877BOOBN XXMOOR DOLOOMR
Зочин · 1 цагийн өмнө
XUCHINDI SEXSEER80955877
Зочин · 1 цагийн өмнө
EZEMDI80955877SHAALTSI
Зочин · 2 цагийн өмнө
DYRTAI ZYGAATSX SEXSY ODOOGCH80955877
Зочин · 2 цагийн өмнө
TANILTSI 36DSH80955877
Зочин · 2 цагийн өмнө
ZALYYSN TACHAANGUI ANUSN NUXN XELEERE GOE DOLOOJ80955877
Зочин · 2 цагийн өмнө
DYYDLGN80955877MASSAJLI XALYYTSSAN SEKSDEX
Зочин · 2 цагийн өмнө
SERELN XANTAL SEKSDEED80955877VAWALDI
Зочин · 3 цагийн өмнө
TSAGN VANAGN SEXSY80955877XALYYN UILCHLGE
Зочин · 3 цагийн өмнө
SADARTLA SHAAX EDELEX AXTAI80955877VANXANI DEWSGER BOLI80955877
Зочин · 3 цагийн өмнө
BOOBN XXN80955877ANUSDI AL SEKSEER UILCHLN MERGJLN