AИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдлын мэдээллийг хүргэж байна.

2025 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдрийн 09:00 цагийн байдлаар Монгол Улсын хэмжээнд нийт 367 вагон цистерн нефтийн бүтээгдэхүүн  байна. 

Үүнээс:

Дизелийн түлш – 278 вагон

АИ-92 автобензин – 51 вагон

Пропан – 11 вагон

Керосин – 1 вагон

Бутан – 15 вагон

Шингэрүүлсэн хийн (LPG) газ – 11 вагон тус тус байна.

Мөн Замын-Үүд боомтод БНХАУ-аас импортоор орж ирж буй Евро-5 стандартын 45 вагон цистерн автобензин шилжүүлэн ачиж байна. Үүнээс 8 вагон Улаанбаатар хот руу хөдөлсөн байна.