Н.Цэгмид: 17 хүүхдийг насанд хүртэл нь манай эмнэлэг биеийн байдлыг нь хянахаар эцэг эхчүүдэд амлаад байна
2023/11/24
Яармагийн Эх, Нярай Эмэгтэйчүүдийн Үндэсний Төв II Эмнэлэгт дөрвөн сартайгаас 12 насны нийт 17 хүүхэд өчигдөр 22.00 цагт тариа хийлгэсний дараагаас бөөлжиж, таталт өгч, улмаар ухаан алдан унасан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл тус эмнэлгийн зүгээс эдгээр хүүхдүүдийн эрүүл мэндийг насанд хүртэл нь хариуцан хянаж ажиллахыг амлаад байна. Энэ талаар,
ЭХЭМҮТ-2 эмнэлгийн эмчилгээ хариуцсан захирал Н.Цэгмид "Өчигдөр оройны 22 цагийн тариан дээр 17 хүүхдэд урвал гарсан гэж үзэж байна. Эдгээр 17 хүүхэд нь манай эмнэлэгт хэвтээд 4-5 хонож байгаа. Өнөөдрийн байдлаар манай эмнэлэгт 400 орчим хүүхэд хатгалгааны эмчилгээ хийлгэж байгаа. Тэдгээр хүүхдүүдэд адилхан хийгдэж байгаа эм тариа байгаа. Гэтэл бусад хүүхдүүдэд өөрчлөлт гарсангүй. 00 цагийн үед эдгээр 17 хүүхэд өндөр халуурсан, чичирхийлсэн байдалтай байсан. 2-3 цагийн дотор хүүхдийн эрчимт эмчилгээний бүх эмч нарыг дуудаж, нэг хүүхдэд нэг эмч оногдохоор тусламж үзүүлсэн. Үүний хүрээнд 2-3 цагийн дараа хүүхдүүдийн халуун буурч, тогтворжсон. Тариаг хийсний дараа урвал гарсан шалтгааныг тодруулахаар ажиллаа. Тухайн тариаг найруулсан бодисыг хурааж авсан. Уг тариа нь бусад хүүхдүүдэд хийж байгаа тариатай ижил сер дугаартай учраас тариатай холбоотой биш гэж дүгнээд байна. Стандарт буюу үйлчлүүлэгчийн хажууд тариаг задлаж, тайлбарлаж өгч хийх ёстой байдаг.
Тариа хийсэн сувилагч стандарт зөрчсөн эсэхийг эцэг эх, асран халамжлагчдаас тандалт авсан. Зарим нь гаднаас тариагаа барьж авч ирээд задлаад хийсэн байна. Зарим нь гаднаас найруулчихсан орж ирсэн байна. Тэгэхээр стандарт алдагдсан байх магадлалтай байна.
Сувилагчтай холбоотой асуудал байвал хариуцлага тооцно. Ерөнхийдөө гурван өөр төрлийн тариа хийгддэг. Хүүхдүүдэд хийсэн тариа нь 2024 оны 2-р сард дуусах хугацаатай байсан. Энэ нь хугацаа дуусахгүй болоогүй. Буруу тариа хийгээгүй. Хийсэн тарианы дээж хадгалагдсан. Тэдгээр 17 хүүхдийг насанд хүртэл нь манай эмнэлэг биеийн байдлыг нь хянахаар эцэг эхчүүдэд амлаад байна. Дөрвөн сартайгаас 12 насны хүүхдүүд байгаа. Сувилагчийг шууд буруутай гэж бид үзэж болохгүй. Шинжилгээ, шалгалтын явцын дараа л энэ нь шийдэгдэнэ. Эцэг, эхэд харуулж үйлчлүүлэгчийн дэргэд тариагаа хийх ёстой. Бид өдөр бүр шалгалтаа аваад хянадаг. Улсад 20 гаруй жил ажилласан сувилагч" гэлээ.
Зочин · 2023/11/25
Амлалт гэдэг чинь ам хаах л гэсэн үгшүүдээ удирдлага солигдоод мартана эмнэлэгийн ажилчид ингэж олон удаа алдаа гаргах эрхгүйшдээ тэгээд ажлын ачаалал гэж шалтаг хэлээд
Хариуцлага · 2023/11/24
Иргэдийн татварын мөнгөөр эмчлэх юм бна