Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг "Шинэ Улаангом зах" шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр /2025.11.25/ 09:23 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирсэн.

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын 56 алба хаагч, 8 автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Алба хаагчдыг очиход 42х64 метрийн хэмжээтэй 2 давхар сендвичен худалдааны төвийн II давхарт гал түймэр гарсан байсан бөгөөд унтраах ажиллагааг шуурхай зохион байгуулж байна.