Өнөөдөр зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана
2019/03/25
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ли Наг Ён өнөөдөр манай улсад албан ёсоор айлчилна.
Уг айлчлалын үеэр замын хөдөлгөөний хамгаалалт, зохицуулалтыг хийж, Нисэх, Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө зэрэг гудамж замуудыг түр хугацаагаар хязгаарлахаар төлөвлөжээ. БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй албан ёсны хэлэлцээр хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар нарт бараалхах юм. Тус айлчлал нь энэ сарын 27-ныг хүртэл үргэлжлэх юм байна.