Сүхбаатар дүүрэг, III хороо, V хороолол, Сөүлийн гудамж, 13 дугаар байр

Насаараа төрд ажилласан  улстөрчид өөрийн болон хамаарал бүхий хүмүүсийнхээ нэр дээр хэдэн зуун орон сууц, үл хөдлөх хөрөнгөтэй болчихсон байдаг. Үүнийгээ хэрхэн ямар санхүүжилтээр худалдаж авсан бэ гэдгээ албаныханд тайлбарлаж чаддаггүй. Энэ байдал нь энгийн нэг үзэгдэл болсны жишээ нь нэгэн эрхэм “Бичиг цаасны хуучин архиваа цэгцэлж байгаад орон сууцны хоёр ч гэрчилгээ олдог юм байна. Хоёр орон сууцыг нэр дээрээ шилжүүлэн гэрчилгээг нь авчихаад ширээнийхээ нүдэнд хийгээд ор тас мартчихсан байдаг юм даа” гэж бусдад хуучилсан талаар хүмүүс инээд наргиан болгож  ярьдаг. Энэ ч утгаараа АТГ-аас хөрөнгө орлогын мэдүүлэг авдаг болсон нь буруу аргаар хөрөнгөжсөн, үл хөдлөх хөрөнгөтэй болсон хүмүүсийн толгойн өвчин болж байгаа.

Үүний нэгэн жишээ байж магадгүй нэртэй улстөрчийн талаарх ноцтой баримтыг  “Өдөр тутмын сонины эрэн сурвалжлагч нэгдэл”-ээс уншигч та бүхний өмнө дэлгэж байна. Түүнийг УИХ-ын гишүүн асан Түнжингийн Бадамжунай гэдэг. Тодорхой мэдэгдэж байгаагаар Т.Бадамжунай болон түүний гэр бүлийнхэн болох эхнэр, гурван охин, хоёр хүргэний нэр дээр давхардсан тоогоор 20 гаруй үл хөдлөх хөрөнгө бүртгэлтэй байна. Хуучны орон сууц, хотын А зэрэглэлийн бүсээс эхлээд сүүлийн үеийн өндөр зэрэглэлийн орон сууцны барилга, хаус хорооллоос орон сууц, хаус, үйлдвэрлэлийн барилга зэрэг нэлээд үнэд хүрэх үл хөдлөх хөрөнгийг хэд хэдээр нь “нөөцөлсөн” байх ажээ.

Түүний гэр бүлийн гишүүдийнхээ тооноос хэт давсан байр, орон сууц, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой эрэн сурвалжлах нийтлэл “Зууны мэдээ” сонины 2019 оны зургадугаар сарын 11-ний дугаар 118-д “Т.Бадамжунайгийн байшин савыг тоолсон тэмдэглэл” гэсэн гарчигтай нийтлэгдсэн. Уг нийтлэлийн хоёр дахь цувралыг хүргэж байна.

 

ХУВИЙН ХЭВШИЛД ДӨРВӨН ЖИЛ  АЖИЛЛАСАН ТҮҮХТЭЙ Т.БАДАМЖУНАЙ ГЭЖ ХЭН БЭ

 

Т.Бадамжунай 1975 онд Төмөр замын техникумыг техникч-эдийн засагч мэргэжлээр төгссөн. Политехникийн дээд сургууль (ШУТИС)-ийг тээвэр инженер-эдийн засагч мэргэжлээр дүүргээд улмаар техникийн ухааны магистр цол хамгаалжээ. Ажил амьдралын гараагаа авто тээврийн салбараас эхэлсэн. Ачаа тээврийн удирдах газарт диспетчер, тус газрын хэлтсийн дарга, нэгдүгээр баазад намын хорооны дарга, Монгол Дизель комбинатын дарга, Авто тээврийн газрын даргаар ажиллаж байжээ. 1996-2000 онд “Меркури” группын дэд ерөнхийлөгчбайсан. 1996 оны УИХ-ын сонгуулиарМАН навсайтлаа ялагдаж, Ардчилсан нам төр засаг барьж байсан. Энэ үед л Т. Бадамжунай төрд ажиллалгүй завсарлаж, хувийн компанид ажиллаж байжээ. Өөрөөр хэлбэл, түүний ажил хөдөлмөрийн түүхэнд хувийн хэвшилд дөрвөн жил ажилласан содон гэмээр зүйл нь дээрх хугацаа юм. Бусад жилд нь тэрбээр төрийн албан тушаалуудыг шат дараатайгаар хашиж байсан билээ. Жишээ нь, тэрбээр 2000 оноос Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр ажиллаж байгаад 2004 онд УИХ-д нэр дэвшиж ялалт байгуулсан. 2008-2012 хүртэл УИХ-ын гишүүнээс гадна манай улсын чухал салбаруудын нэг болох ХХААХҮ-ийн сайдаар ажилласан. Сайдын зөөлөн сандалд тухалсан цаг үеэс түүнтэй холбоотой сайн, муу олон мэдээлэл хэвлэлийн хуудсаар хөвөрсөн байдаг. Сайн гэхээсээ илүүтэй муу мэдээлэл гарах нь давамгай гэхэд болно. Дурдвал, Т.Бадамжунай  МАН-ын гол санхүүжүүлэгчдийн нэг, МАН-ын лидерүүдийг хооронд нь холбогч гүүр болж, эв түнжинг нь сахиулах гол үүрэг гүйцэтгэгч гэгддэг. Нийслэл хотын газрын наймааг цэцэглүүлсэн гол хүмүүсийн тоонд  Т.Бадамжунайгийн нэр зүй ёсоор багтдаг. Хууль хяналтын байгууллага өдгөө түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байх хугацаандаа Т.Бадамжунай лусын хааны сан шиг их хөрөнгө, мөнгөтэй болсон гэх яриа, мэдээлэл ойрынх нь эх сурвалжуудаас нь хэвлэлийнхний чихийг дэлсдэг билээ.

 

БАЙР,  ОРОН СУУЦАА ГЭР БҮЛИЙНХЭНДЭЭ ТЭНЦҮҮ ХУВААН ӨГДӨГ БОЛОЛТОЙ

 

Уншигч та бүхэнд Т.Бадамжунайгийн орон сууцнуудыг дүүрэг дүүргээр нь хуваан хүргэе. Тэрбээр өөрийнхөө нэр дээр хоёр орон сууц эзэмшиж байгаа бол, эхнэр Ц.Сарантуяагийнх нь нэр дээр мөн л хоёр орон сууц бүртгэлтэй байна. Харин гурван охиныхоо нэр дээр олон байртай байх ажээ. Охин Б.Оюунбилэг, Б.Гаваа, Б.Даваа нарын нэр дээр дөрөв дөрвөн орон сууцны эзэмшлийн гэрчилгээ байх юм. Т.Бадамжунайгийнх одоогоор хоёр хүргэнтэй. Хоёр хүргэнийх нь нэр дээр гэхэд мөн л цөөнгүй үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ байх ажээ. Тухайлбал, Охин  Б. Оюунбилэгийн нөхөр Э. Анарын нэр дээр таван үл хөдлөх хөрөнгө, охин Б.Гаваагийн нөхөр Э.Жаргалсайханы нэр дээр  дөрвөн  орон сууц бүртгэлтэй байна. Энэ мэдээллээс харахад Т.Бадамжунай олсон эд хөрөнгөө гэр бүлийнхэндээ тэнцүү хуваан өгдөг ажээ.

Бид  Монгол Улсын иргэнийг баяжиж болохгүй хэмээн бичиж байгаа юм огт биш шүү.  Хүн хөрөнгө мөнгөтэй болох нь гэмт хэрэг биш. Бүр Монгол УлсынЕрөнхий сайд асан П.Гэндэн “Монголчууд баяжихтун” гэсэн лоозон дэвшүүлж байсан түүхтэй.  Түүний энэхүү үзэл баримтлалыг бид дэмждэг билээ. Тиймээс Т.Бадамжунай болон түүний гэр бүлийнхэн ямар арга замаар давхардсан тоогоор 28 ширхэг орон сууц, үйлдвэрлэл  үйлчилгээний барилгатай болсон бэ, санхүүгийн эх үүсвэр нь хууль ёсных мөн үү гэдгээ баримттайгаар тайлбарлахыг бид тэднээс хүсэж, шаардаж байна. Төрөөс цалинжиж,   амьдралаа залгуулж явсан хүн, түүний хамаарал бүхий гэр бүлийн гишүүдийн өнгөрсөн хугацааны орлого ийм олон байр, орон сууц, үл хөдлөх хөрөнгөтэй болоход хаанаа ч хүрэхгүй нь тодорхой. Харин эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, хууль бусаар хөрөнгөжсөн байх магадлал өндөр гэж ойрын эх сурвалжууд нь төдийгүй олон нийт хардаж байгаа билээ.

 

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ

1. Чингэлтэй дүүрэг, III хороо, наймдугаар байр, … тоот

2. Чингэлтэй дүүрэг, III хороо, наймдугаар байр, … тоот

3. Чингэлтэй дүүрэг, III хороо, 18 дугаар байр, … тоот

4. Чингэлтэй дүүрэг, III хороо, 40, 50 мянгат Энхтайваны өргөн чөлөө гудамж, 18 дугаар байр … тоот

5. Чингэлтэй дүүрэг, VI хороо, Бага тойруу гудамж, 23 дугаар байр, … тоот

Чингэлтэй дүүрэг III хороо, наймдугаар байр

Чингэлтэй дүүрэг, VI хороо, Бага тойруу гудамж, 23 дугаар байр

 

СҮХБААТАР ДҮҮРЭГ

1. Сүхбаатар дүүрэг, II хороо, Сөүл гудамж, … тоот, (2016.6.8.өмчилсөн) Оффис үйлчилгээний

2. Сүхбаатар дүүрэг, I хороо, 13 дугаар хороолол (14230) Нарны зам гудамж, 62 дугаартай барилгын В блок, … тоот (2017.12.15.өмчилсөн)

3. Сүхбаатар дүүрэг, VII хороо, 11 дүгээр хороолол, Их тойруу гудамж, … тоот

4. Сүхбаатар дүүрэг, III хороо, V хороолол, Сөүлийн гудамж, 18 дугаар байр, … тоот

5. Сүхбаатар дүүрэг, III хороо, V хороолол, 13 дугаарр байр, … тоот

Сүхбаатар дүүрэг, III хороо, V хороолол, Сөүлийн гудамж,
18 дугаар байр

 

ХАН-УУЛ ДҮҮРЭГ

1. Хан-Уул дүүрэг, I хороо, Зайсан гудамж 6, Зоорийн давхрын … тоот

2. Хан-Уул дүүрэг, XI хороо, Зайсан гудамж, 40 дугаар байр, … тоот

3. ХУД, 11-р хороо, Зайсан гудамж, 42-р байр, … тоот (2005.5.18 өмчилсөн)

4. Хан-Уул дүүрэг, XV хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 29 дүгээр байр, зоорийн давхрын … тоот

5. Хан-Уул дүүрэг, XV хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 29 дүгээр байр, … тоот

6. Хан-Уул дүүрэг, XV хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 29 дүгээр байр, … тоот

7. Хан-Уул дүүрэг, XV хороо, Хүннү-2222, Их Монгол Улс гудамж, 113 дугаар байр, 504 тоот

Хан-Уул дүүрэг, XV хороо, Хүннү-2222, Их Монгол Улс гудамж, 113 дугаар байр

 

БаЯНЗҮРХ ДҮҮРЭГ

1. Баянзүрх дүүрэг, XI хороо, Бага тэнгэрийн ам (13314), Дүнжингаравын гудамж, … тоот

2. Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол (13370), Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж,
24а байр, … тоот

Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол (13370), Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 24а байр

Баянзүрх дүүрэг, XI хороо, Бага тэнгэрийн ам (13314), Дүнжингаравын гудамж

 

БАЯНГОЛ ДҮҮРЭГ

Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 27 дугаар байр, … тоот

“Өдөр тутмын сонины эрэн сурвалжлагч нэгдэл”

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.6.14  БААСАН  №121  (6088)