У.Хүрэлсүхийг унагахыг оролдсон бүлэглэл Үндсэн Хуулийн өөрчлөлтийг дэмжих эсэхээ шийдээгүй байна
2019/08/16
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Н.Амарзаяа, Ё.Баатарбилэг, Ж.Бат-Эрдэнэ, М.Билэгт, Ц.Мөнх-Оргил, Н.Номтойбаяр, Д.Оюунхорол, О.Содбилэг, А.Ундраа, Б.Чойжилсүрэн, Л.Энх-Амгалан, Ж.Эрдэнэбат нарын зэрэг 27 гишүүн 2018 оны 11-р сард “Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах санал гаргаж байсан ч УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, гишүүдийн олонхи нь дэмжээгүй билээ.
Тэгвэл сүүлийн 14 хоногийн хугацаанд тэд дахин зохион байгуулалтанд орж, УИХ-ын дарга Г.Занданшатар, ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан, Ерөнхий Сайд У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нарын тохиролцсон Үндсэн Хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дундын төслийг дэмжихгүй хэмээн гэдийж эхэлжээ.
Албан ёсоор бол тэд УИХ-ын гишүүдийг тоог 108 болгох, сонгуулийн холимог тогтолцоог тусгах зэргийг дэмжихгүй гэж тайлбарлаж буй аж.
Хэрэв УИХ-ын дээрх нэр бүхий 27 гишүүн төслийг дэмжихгүй бол Үндсэн Хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдахгүй юм.
Э.Мягмар
sonin.mn
Saiddaa amjilt, · 2019/08/16
Yaamduud n , dund Shatniihan ajilaa hiideg bsan bol Yu gej Hurelsuh said ingej suuh vee Dee. Arail denduu hund surtal bgaash Dee. Daraa jil dahin songogdonoo,
z · 2019/08/16
хөлдүү бол Хөлдүүшд жинхэнэ самарч байнашд Эрдэнэбат нь хамаагүй дээр байсан юм байна
иргэн · 2019/08/16
Чойжилсүрэн Эсэргүү нударган Феодол Уурхай хураалаа гэж Эсэргүүцэж байгаа бол тэгээд ч нэг их хол явахгүй байлгүй, тэгж байж Хүрэлсүхийн дургүйг улам хүргэж байж Долоон булчирхайгаа тоочуулах нь л дээ, Чойжилсүрэн арай л их Шунаж байна даа, Ингэж байж Ёроолгүй ангал руу унаж гарч чадахгүй Хөгтөх гэж байна даа, Их шунал Эзнээ ална гэдэг үг бий шүү дээ,
зочин · 2019/08/16
Их л нүгэл хийх нь дээ энэ хэд больж үзээрэй.