УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРИЙН 2019 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 27-НЫ ӨДРИЙН

ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГЧ БУЙ ҮҮРЭГ ДААЛГАВАР

Д/д Хотын Ерөнхий менежерийн өгсөн үүрэг даалгавар Хариуцах байгууллага Шалгуур үзүүлэлт
1. 1. НЗД-ын  2019 оны 03 тоот “Албан даалгавар”-ыг хэрэгжүүлэх хүрээнд орчныхоо 50м газрын тохижилт, цэвэрлэгээг хариуцаж хийх үүргээ хангалтгүй биелүүлж байгаа ААНБ-уудад хариуцлага тооцуулах саналыг зураг холбогдох баримтаар нотолж НМХГ, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд  09-р сарын 20-ны дотор хүргүүлэх. 2. УБЗАА-аас болон Дүүргээс хүргүүлж буй санал, мэдээллийн дагуу хяналт шалгалт явуулж, хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэх, Албан даалгаврын 12-р заалтаар өгсөн үүргийг хэрэгжүүлж, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайланг ирүүлэх. 9 Дүүргийн ЗДТГ, НГЗБА, НМХГ Хариуцлага тооцсон аж ахуйн нэгж байгууллагын тооХэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэлсэн мэдээний тоо, агуулга
2. Манай хороо-Миний гудамж аяны шилдэг иргэн, ААНБ, өрхийг шалгаруулах ажлын хэсэгт дүүргүүдээс ирүүлсэн шилдэг оролцогчдыг дүгнэх ажлыг зохион байгуулах. Нийслэл дэх ажлын хэсэг Зохион байгуулсан арга хэмжээ
3. Нийслэлийн 380 жилийн ойн хүрээнд хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлэх ХТЦХ, НХОГ Зохион байгуулсан арга хэмжээ
4. Явган замын тохижилтын ажлыг 09-р сард багтаан дуусгах чиглэлээр арга хэмжээ авах, хийгдсэн ажлуудад газар дээр нь үзлэг шалгалт явуулж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, комисст хүлээлцэн өгөх ажлыг зохион байгуулах.   9 Дүүргийн ЗДТГ, Ажлын хэсэг, НАЗХГ Ажлын явц, үр дүнКомисс ажлуулж хүлээлцсэн байдал
5. Дүүргүүдийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагуудын гадна хаяг, хаягийн байгууламжуудыг тавигдах шаардлага, стандартад нийцүүлэн, зөрчлийг арилгуулах ажлыг эрчимжүүлж, ажлын тайланг батлагдсан маягтын дагуу боловсруулж Хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтэст 2019 оны  10 дугаар сарын 02-ны дотор ирүүлэх. 9 Дүүргийн ЗДТГ Батлагдсан маягтын дагуу ирүүлсэн ажлын мэдээ
6. НЗД-ын А/920 дугаар захирамжаар батлагдсан аж ахуйн нэгж, байгууллагуудын хог хаягдлыг 80-аас доошгүй литрийн багтаамжтай зориулалтын уутанд хийлгэж, тогтмол хуваарийн дагуу гараас гарт шилжүүлэн ачиж хэвшүүлэх, хүн, мал амьтны ялгадас, хүнсний шингэн хог хаягдлаар бохирдсон нийтийн эзэмшлийн гудамж, талбайг цэвэрлэн, ариутгаж, халдваргүйжүүлэх “Цэвэр хот” 1 сарын аяны явцын мэдээллийг 2019 оны 10 дугаар сарын 03-ны дотор Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтэст ирүүлэх.  9 дүүргийн ЗДТГ Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг цэвэрлэн, ариутгаж, халдваргүйжүүлсэн тоо хэмжээ
7. Давс, бодис цацах төхөөрөмжүүдийн аюулгүй ажиллагааг хангаж, туршилт тохируулгыг хийж баталгаажуулсан талаарх илтгэх хуудсыг Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтэст ирүүлэх. 9 дүүргийн ЗДТГ, ТҮК-ууд Тоноглосон тусгай зориулалтын төхөөрөмжийн ажиллагааны байдал
8. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хэмжээнд үүссэн хур хог хаягдлыг цэвэрлэж, тээвэрлэх ажилд хяналт тавьж, дүүргийн нутаг дэвсгэрийн цэвэрлэсэн талбайд дахин хог хаяулахгүй байх, анхааруулах, хориглох самбар, тэмдэг байршуулах, хөрсийг ариутгаж халдваргүйжүүлэх арга хэмжээ авах. ХХУЗХ, Төвийн 6 дүүргийн ЗДТГ Цэвэрлэж, тээвэрлэсэн хог хаягдлын хэмжээ /кг/Дахин хог хаягдал дахин хаяуулахгүй байх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ
9. Нийслэлийн 8 цэцэрлэг, 12 сургууль, 3 эмнэлгийн нийт 23 барилга байгууламжийн халаалтын зуух, инженерийн шугам сүлжээний засварын ажилд шаардагдах хөрөнгийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгө, Хот нийтийн аж ахуйн зардлаас гаргах ажлыг зохион байгуулах. ХИБХ -НЗД-ын захирамж, ХЕМ-ийн тушаалын дугаар
10. МУЗГ-ын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд “Таван толгой Түлш” ХХК-наас доорх 2 байршилд сайжруулсан түлшний нөөцийн агуулах байгуулж байгаатай холбогдуулан цахилгааны техникийн нөхцөл олгох ажлыг шуурхай зохион байгуулах.             1. Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Америк элчингийн урд ХТП-2027-ын хажууд /7кВт/             2. Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, цагдаагийн 2 хэлтсийн урд /7кВт/. УБЦТС ТӨХК -Цахилгааны техникийн нөхцөл олгох хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ
11. Улаанбаатар хотын Ерөнхий менежер, Эрчим хүчний зохицуулах хорооны даргын хамтарсан 2019 оны 09 сарын 17-ний өдрийн А/129-А/279 дугаар тушаалаар Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн хүрээнд тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа эрхэлж буй компаниудын үйл ажиллагааг хуульд нийцүүлэх, бусад тусгай зөвшөөрөл эзэмшигчид шилжүүлэх асуудлыг шалгаж, санал, дүгнэлт боловсруулж, НЗД-ын зөвлөлийн хуралд танилцуулахад бэлтгэх. ХИБХ, Ажлын хэсэг -Бэлтгэсэн
12. Халаалтаа аваагүй орон сууцны байруудад дулааныг яаралтай өгөх, засварын ажлуудаа шуурхай зохион байгуулж ажиллах, хувийн орон сууцны конторууд дулааны тохируулгаа сайтар хийлгүүлж ажиллах, гомдол чирэгдэл гаргахгүй, техникийн доголдол саатлыг арилгах, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах. Дүүргийн ЗДТГ, УБДС ТӨХК, ОСНААУГ, ОСНААМХолбоо, ХОСНААХТөв -Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ
13. Орон сууцны тухай хууль болон Сууц өмчлөгчдийн холбооны тухай хуульд, түүнтэй холбоотой дүрэм, журамд өөрчлөлт оруулах саналаа боловсруулж Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах. ХИБХ -Боловсруулсан танилцуулга
14. СХД 7-р хороо Хилчин хотхоны халаалтын шугам угсралтын ажил, БЗД 4-р хороо Их засаг их сургуулийн хажууд байрлах Глобын гэх УДДТ-ийг нүүлгэх ажлыг шуурхай дуусгаж, иргэд, оршин суугчдыг дулаанаар хангах ажлыг зохион байгуулах. ХИБХ, УБДС ТӨХК НХОГ -Иргэдийг дулаанаар хангах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ
15. Хориглосон бүсэд үлдсэн мал бүхий 19 өрхийн 356 толгой малыг 2019 оны 09 сард багтаан нүүлгэн шилжүүлж дуусгах.  СХД, ХУД -Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ -Нүүлгэсэн малын төрөл, тоо
16. Нийслэлийн 380 жилийн ойг угтан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг Их дэлгүүр, худалдааны төв, ресторан, сүлжээ хоолны газрууд болон бусад худалдаа, үйлчилгээний газруудад  2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 26-ний өдрүүдэд “Их хотын хямдрал-380” арга хэмжээг зохион байгуулж, хямдралтай, урамшуулалтай худалдаа, үйлчилгээгээр иргэдэд үйлчилж хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж, 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр нийслэлээс Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтран Д.Сүхбаатарын нэрэмжит талбайд зохион байгуулах “Их хотын хямдрал-Бизнес фестиваль 2019” арга хэмжээний бэлтгэл ажлыг сайтар хангах. 9 дүүргийн ЗДТГ -Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ -Аж ахуйн нэгжийн тоо
17. “Их хотын хямдрал, Бизнес фестиваль-2019” арга хэмжээний үеэр “Үйлчилгээний  соёл 5S-ийг хэрэгжүүлэгч шилдэг байгууллага” аян,  “Нийслэлийн иргэд олон нийтийн дунд ахуйн үйлчилгээний шинэ технологийг сурталчлах, хэрэглүүлэх” аяныг үр дүнтэй зохион байгуулж, идэвх, санаачлагтай оролцсон 3 дүүрэг, аяныг амжилттай хэрэгжүүлсэн шилдэг 3 аж ахуйн нэгж, байгууллагыг  тус тус  “Хүндэт өргөмжлөл”, мөнгөн шагналаар шагнаж, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд сурталчлах тул 2019 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн дотор Хүнс үйлдвэрлэл худалдаа үйлчилгээний хэлтэст материалаа ирүүлэх. 9 дүүргийн ЗДТГ -Илтгэх хуудсыг тогтоосон хуцаанд ирүүлэх
18. “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг”-т шалгуулах бэлтгэл зохион байгуулалтыг сайтар хангах. Нийт харьяа газрууд Бэлтгэл зохион байгуулалтыг хангаж ажилласан тухай
19. Мэдээллийн ил тод байдлын тухай хууль, холбогдох журмын дагуу байгууллагын цахим хуудсандаа мэдээллээ тогтмол байршуулах, мөн энэ онд хийж хэрэгжүүлсэн ажил, үр дүнгийн талаарх мэдээллийг иргэд, олон нийтэд, ил тод нээлттэй мэдээлж хэвших. Нийт харьяа газрууд Мэдээллийн ил тод байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, Шилэн дансны хөтлөлт

 

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА