Н.Энхбаярын тухай хэн юу хэлэв?
2014/03/21
Sonin.mn сайт "..."-ний тухай хэн юу хэлэв?" нэртэй булан нээгээд буй билээ.
Олны танил хүн, албан байгууллагуудын тухай мөн л олны танил хүмүүс хэрхэн дүгнэж байсан тухай түүвэрлэн хүргэх уг булангийн хоёр дахь онцлох сэдэв, хүн бол Монгол улсын Ерөнхийлөгч асан Намбарын Энхбаяр.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж :
Энхбаярыг таних бол амаргүй. Би л хувьдаа нөхрийг таних гэж таван жил зарцуулсан. Таниад түүнийг жигших болтлоо бас таван жилийг үзлээ. Эхлээд богд ч гэж бодогдох үе бий, буг ч гэж бодогдох үе бий. Хүний л алдаа, улс төрд байдаг л зүйл, арай ч үгүй байлгүй, одоо л ойлголоо, гай зовлон гэсээр яваад л таван жил болчихсон байдаг юм.
/2009 он/
Нийтлэлч Баабар:
Асуудал Энхбаяр гэдэг хувь хүндээ байгаа юм биш ээ. Урьд нь буруу юм хийсэн, алдаа гаргасан гэж хариу авах, шийтгэх тухай ч асуудал биш. Энэ хүн Монголын нийгмийг тогтолцооных нь хувьд хангалттай хороллоо. Дахиад цааш хорлох асар их ирээдүй байна.
/2009 он/
МҮАН-ын дарга М.Энхсайхан:
Н.Энхбаяр Ерөнхийлөгчтэй сонгуульд хамгийн их өрсөлдсөн нь магадгүй би байж мэднэ. Магадгүй миний сонгуулийн кампанийн үед Н.Энхбаяр Ерөнхийлөгчийг хамгийн муу муухайгаар дууддаг байсан байж мэднэ. Тэглээ гээд энэ хүн эргээд надад хар буруу санаагүй. Харин ч миний ярьдаг юмыг сонсдог, тэгвэл энийг ингэчихвэл яасан юм, тэгчихвэл ямар уу гэж тунгаан бодож боловсруулаад төрийн бодлогодоо тусгаж авч явдаг. Энэ байдлыг нь харж мэдэрсэн хүний хувьд хүн өөрөө өөрийгөө давах чадвартай байх нь аягүй чухал юм байна гэдгийг би ойлгосон. Н.Энхбаяр бол өөрөө өөрийгөө давж чаддаг хүн.
/2009 он/
Хамаг Монголын хөдөлмөрийн намын дарга С.Молор-Эрдэнэ:
Н.Энхбаяр мэдлэг боловсролын түвшин доогуур хүн байна лээ. Яах вэ англиар жаахан ярьдаг гэсэн. Түүнд ганц докторын диплом ч байхгүй. Түүний сурсан мэргэжил нь мэдлэгийн салбар биш. Аль дээр үед ОХУ-д Утга зохиолын дээд сургууль дүүргэсэн гэдэг...
Н.Энхбаяр мэдлэгтэй хүний үгийг сонсдоггүй. Өөрийгөө дэлхийн бүх зүйлийг мэддэг гэсэн биеэ тоосон зантай.
/2011 он/
БНН-ын дарга Б.Жаргалсайхан:
Сая гурав, дөрвөн жил Н.Энхбаяр л болохгүй байна, Н.Энхбаяр л болохгүй байна гээд нухаад л...
Тэгээд нөгөөдөх нь байгаад л байх юм.
Юу ч болоогүй юм шиг хараад л...
Тэвчээртэй ч юм, нөгөөх нь.
Н.Энхбаярын хувьд бол маш хүнд үед улс орныг удирдаж байсан.
Тэрийг бол би мэднэ.
Улсын төсөв дөнгөж 400, 500 сая ам.долларын хэмжээнд л байлаа шд.
Энэ хүнд үеэс эхлээд Н.Энхбаяр удирдаж, энэ улс орныг зүгтэй, чигтэй болгосон аавын хүү гэж боддог.
/ 2011 он/
МАН-ын ЕНБ дарга асан У.Хүрэлсүх:
Н.Энхбаяр нөхрийн амьдралын философи гэж юу байдгийг би хэлье. Энэ хүн бусдыг хооронд нь зөрчилдүүлж тэр зөрчил, тэр хэрүүл дундаас үсэрч байгаа очоор нь хооллож амьдардаг хүн. Нямдоржийг Шаравдоржтой, Шаравдоржийг Пүрэвдоржтой, Энхболдыг Элбэгдоржтой, Хүрэлсүхийг Барсболдтой хооронд нь зөрчилдүүлж яс хаяж түүнээсээ хоол олж идэж явдаг. Тэдний хоорондын энэ их зөрчилдөөн түүнд хүчин чадал бяр тэнхээ нь болдог. Ийм байж бурхан буг ярих дуртай.
/ 2007 он/
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл:
Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийн албан тушаалыг завсаргүй хашиж байгаад сонгуульд Ц.Элбэгдоржид Н.Энхбаяр ялагдсан. Түүний дараачаас байдал бишдэж эхэлсэн. Энэ хүн ялагдлаа хүлээн зөвшөөрч чадахгүй гэдгийг улс төрийнх нь туршлагаас би мэдэх юм. Эрх мэдлээ алдахгүйн тулд ямар ч үнээр хамаагүй увайгүй тэмцэл өрнүүлнэ гэдгийг нь гадарлаж байв. Монголын улс төрд хамгийн ёс зүйгүй тоглолт хийдэг хүн шүү дээ.
/2011 он/
Төрийн соёрхолт ,соёлын гавъяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Д.Төрбат:
Намбарын Энхбаяр Монгол төрийн том зүтгэлтний хувьд ард түмэн мартахын аргагүй гавьяа байгуулсан хүн. Наад захын жишээ гэхэд их өрийг тэглэж тэр шинэ жилээр бид яаж баярлаж байснаа санах хэрэгтэй. Тэгхэд баярын нулимс унаган тэвэрч үнсэж байсан хүн нь өнөөдөр хазайсан дээр нь түлхэж халтирсан дээр нь нударч байгаа харагдах юм. Ахиад хэлхэд өнөөдөрийн төрийн тэргүүн нь ч, тэрбумтан нь ч тэр хүний санаачилж тууз хайчилж эхлүүлсэн “Мянганы зам”-аар жирийлгэж явна. Мөн Энхбаяр даргын нүүрээр олж ирсэн “Мянганы сорилтын сан”-гаас олгож буй хөрөнгийн буянаар босож буй барилга байгууламж ажил үйлсийн гол баатар болж тууз хайчилж явна. Мөн Монгол хүн бүрийн үр хүүхэд энэ хүний санаачилж ажил хэрэг болгосон “Үдийн цай” хөтөлбөрөөс хүртэж явна.
/2012 он/
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж :
Энхбаярыг НҮБ-ын орон тооны бус нарийн бичгийн даргаар томилуулах тохироог манай нөхдүүд хийчихээд өөрт нь хэлсэн чинь “холдуулах гэлээ” гэж жигтэйхэн загнасан гэнэ лээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Монголд айлчлахдаа Энхбаярын “шилтгээн”-д зочилсон зураг сонинд гарсан байх аа. Энхбаяр ерөнхийлөгчөөс буусныхаа дараа эр хүн шиг байсан бол, монгол төрийн тэргүүн явсан хүн шиг байсан бол ийм юм болохгүй шүү дээ.
/2011 он/
Судлаач Д.Ганхуяг :
Энхбаярын хийсэн мянганы зам, их өрийг дарсан, бүсчилсэн хөгжил, төрийн удирдлага, санхүүжилтийн зарчим, газар хувьчилсан, лицензийн болон баялгийн наймаа, мянганы хөгжлийн цогц бодлого, төр болон намын системд тогтоосон удирдлагын болон ажлын арга барил, хэм хэмжээ зэрэг БҮХ АЖИЛ манай нийгмийн хөгжилд стратегийн ихээхэн хөнөөлтэй, алсын хор уршигтай. Үүнийг би нотлоогүй, өнөөгийн практик, шинжлэх ухаан нотолж байгаа. Монголын атаат дайсан байсан ч манай улсыг ингэж углуурга заадсаар нь хорлож чадахгүй.
/2013 он/
Хууль Зүйн сайд Х.Тэмүүжин :
Монгол улсын ерөнхийлөгч асан Н.Энхбаярын Монгол улсад хийх хамгийн гол зүйл бол авлигын хар дэвтрийг бичих байна. Н.Энхбаяр өөрөө “Миний бөгсийг долоож байсан хүмүүс өнөөдөр миний дээрээс нулимж байна” гэж хэлсэн. Тэр долоож байсан хүмүүсийг нэр, он сар, хэмжигдэж байгаа мөнгөн дүнтэй нь дэлгэсэн ном бичих юм бол АТГ-т маш сайн гарын авлага болно. Үүнийх нь төлөө оросууд Ельцинд халдашгүй эрх өгсөн. Н.Энхбаяр бол одоо халдашгүй эрхгүй, төрийн тусгай хамгаалалтанд байгаа. Төрийн тусгай хамгаалалт гэдэг бол гэмт хэрэгтнээс хамгаалдаг болохоос шүүхээс хамгаалахад зориулагдаагүй. Тиймээс Н.Энхбаярыг өмнө нь үйлдсэн хэрэгтэй нь холбож ахиж шүүхэд дуудахгүй гэж гэрч хамгаалах системийг тогтооё л доо.
/2012 он/
УИХ-ын гишүүн Ж.Батзандан:
Н.Энхбаяр бол олон том хэргийн гэрч.
/2012 он/
МУНН-ын дарга Б.Батболд:
Н.Энхбаяр гэдэг хүн гуравдагч хүчний эвсэл аль болох олон үзэл санаатай хүмүүсийг нэгтгэж чадах цорын ганц хүн. Нэр хүндээрээ ч тэр. Түүнээс өөр хүн бол нэгтгэж чадахгүй. Үүнийг би улс төрийн гуравдагч хүчний төлөөллийн хувьд 100 хувь баталгаатай хэлж байна.
/2012 он/
“Монцамэ” агентлагийн захирал А.Баатархуяг:
Н.Энхбаяр соёлын сайд болмогцоо ажилдаа ирж очихдоо машинаар биш унадаг дугуйгаар явж хэвлэлээр магтуулж байсан юм. "Залуу хүн өөр юмаа..." гэж ирээд л тухайн үеийн хэвлэлүүд соёлын сайдаа магтаж байлаа. Сайдаа дугуй унаад байхаар нь санаа нь зовсон уу, санхүү эрхэлсэн орлогч дарга нь: "Сайд аа, танд нэг машин авч өгдөг юм уу гэж бодлоо. Мөнгө санхүү ч гайгүй боллоо..." гэжээ. Н.Энхбаяр дургүй ч үгүй толгой дохиж. Хэсэг хугацааны дараа санхүү эрхэлсэн орлогчоо дуудаад "Нөгөө машин юу болж байна?" гэжээ. Мөнгө төгрөг бэлэн байгаа дарга аа гэж. Н.Энхбаяр, "За за, авах машинаа би өөрөө сонгоё доо" гэсэн байна. Сар орчмын дараа сайд машин авах санал гаргасан санхүү эрхэлсэн орлогч Батбаяраа дуудаад, "Ерөөсөө өнөөдөр л зах гарч нөгөө машинаа авъя" гэжээ.
Хоёулаа мөнгөө аваад зах гарч машин сонирхож үзэв. Хэд хэдэн машин үзсэний дараа Н.Энхбаяр сайд нэг л машиныг ихэд сонирхож, ер нь үүнийг л авъя гээд салахаа байчихаж. Нөгөө машиныг нь авах гээд үнийг нь жаахан буулгахаар ярих гэтэл огт үнэ нь буухгүй байж гэнэ. Гэсэн ч сайд шохоорхоод салахгүй болохоор нь цуглуулсан мөнгөө шавхан шавхан авч өгчээ.
Сайддаа машин аваад өгчихсөн санхүү эрхэлсэн орлогч нь сэтгэл хангалуун энэ тухайгаа хүмүүст сайрхан ярьж явтал нэг нөхөр нөгөө авсан машиныг нь өнгө зүс номер дугаараар нь нэрлээд, "Яг тэр машиныг авсан уу?" гэж лавлаад байж. Батбаяр гайхан: "Тэгсэн, чи яаж мэдээв?" гэтэл нөгөөх нь ээрч мууртал хөхөрч, "Тэр чинь өөрийнх нь оруулж ирсэн машин байхгүй юу" гэжээ. Санхүүгийн орлогч нь сайдынхаа сар шахам саатуулан байж үнэтэй машин өөрөө зах гарч сонгосны учир начрыг тэгэхэд л ойлгосон байна.
/2009 он/
Зохиолч Д.Урианхай:
Эрхэм дүүгийн “Ард түмний дэмжлэг албан тушаалаас хүчтэй” номд манай нийгмийн удирдлагын “гал тогоо”-нд олон жилээр уур савсуулан “буцалж” буй олон давхар “ханан цаанах” асуудлыг задлан шинжилсэн, зөв онож тайлбарласан, шинжлэх ухааны дүгнэлтийн чанартай бүтээлүүд орсноороо Монголын нийгмийн эерэг, сөрөг үйл явцыг бодтой, шинжлэх ухаанчаар ажигладаг, туйлшрах хандлагаас ангидаар ойлгодог хүнд олон он солигдтол “ширээний ном” болохуйц хэрэгцээтэй ном болсныг баярлан дурьдахыг ч дашрамд хүснэ. Номын чинь утга агуулгыг бүрдүүлж буй нийтлэл, үгүүлэл, мэдэгдэл, хэлсэн үг, ярилцлагууд дотроос би Боб Делоны пост-модерн сэтгэмжийн ноцтой бодрол, бясалгал агуулсан, эдүүгээ цагийн хүн төрөлхтөнөөс “хүмүүн оршихуй”-н ноцтой ноцтой хэдэн асуулт шахамдуулан асуусан шүлгийн эх хийгээд орчуулга санаанаас эс элэрнэм. Чи эл алдарт шүлгийг орчуулан толилуулахдаа, өмнөтгөлдөө, уншигчдаас “Хүн юуны төлөө төрж амьдардаг вэ? Ер нь хэзээ хүн болдог вэ?” гэсэн “аймаар” асуулт асуусан байна. Асуултыг чинь одоо би бодохдоо, “Энхбаяр гэдэг монгол сэхээтэн энэ асуултыг хүмүүст тавихаасаа илүүтэй өөртөө тавьсан юм шиг байна. Магадгүй, надад ч тавьсан юм болов уу?” гэж ч надад бодогддог болоод байна. Боб Делоны тэрхүү “Blowing in the wind” шүлгийг бүрдүүлж буй олон асуултаас “Хүн “Хүн” гэж нэрлүүлэхийн янар хэр хол зам туулдаг бол? Тоож харах хүнгүй хүний дүр эсгэхийн янар толгойгоо хэд дахин гэдийлгэж сурсан байх ёстой бол?!” гэсэн айхтар асуулт бол хүн төрөлхтний түүхийн туршид хүн бүрд тавигдах асуулт байна. Ном бичгийн ширээний хүнд нэг иргэн ч ард түмэн, нэг уншигч ч ард түмэн, цаашлаад нэг хүн ч нийт хүн төрөлхтөн! Бичсэн үгүүлэл, захидал, орчуулсан бүтээлийг чинь уншсан ганц малчин, ажилчин, улстөрч, хуульч, инженер, бизнесмен, яруу найрагч, жүжигчин, зураач, оюунтан, эрдэмтэн байхад л тэр хүн ганц гээд ганцдахгүй, бүхэл бүтэн ард түмэн гэсэн үг, чи бүхэл бүтэн ард түмнийхээ сэтгэл оюунд “гэгээрлийн зул” бадамлууллаа гэсэн үг!
/2013 он/
Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын Уран Зохиолч, сэтгүүлч Л.Түдэв:
Монгол бүхэлдээ түүний /Н.Энхбаярын / тойрог.
/2004 он/
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуйн сайд, МоАХ-ы дарга Х.Баттулга:
Н.Энхбаяр бол "мэхний их дэлгүүр"
/2007 он/
Японы сумогийн их аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар Д.Дагвадорж:
Юу болоод байгаа юм бэ? Би Ерөнхийлөгчөө хамгаална.
/2012 он/
Зочин · 2014/03/22
ene door bichsen nuhur john so.liotoi yu gui yu? end uul n enkhbayriin tuhai bichij baih shig baihiin. yun 3 n ugsarmal ntr ve?
Зочин · 2014/03/22
Гурван угсармал хэмээх энэ байр сайн эрчүүдээрээ эртнээс алдартай. Энэ байрнаас шоронгийн хулигаан, ****** энергитэй, ****** явдалтай хүмүүс олон төрж гарсан. Тэдний нэг нь 48 байрны 5 дугаар орцны нэг давхарт олон жил амьдарсан Ландаг /талх/ хочтой Батцэнгэл хэмээх эрүүгийн рецедив, засаршгүй гэмт хэрэгтэн юм. Эхээс дөрвүүлээ энэ өөдгүй эр харгис хэрцгий, балмад, мунхаг явдлаараа монголын гэмт хэргийн ертөнцөд зард гарсан хүн л дээ. 1999 онд зоогийн газар ажиллуулдаг гэмгүй хүний чихийг нь хайчилж танхайрсныхаа төлөө төрийн хуулиар шийтгүүлж, есөн жил яс суугаад 2008 онд шоронгоос суллагдсан. Одоо Өмнөгвь аймагт нүүрс тээвэрлэдэг том машины жолооч нарыг дарамталж, цалингаас нь татвар авч амьдардаг хүн. Яахлаараа ч мөрөөрөө шударгаар ажил хийгээд амьдарч байгаа жолооч нар энэ ******ийн хулгайчид цалингаасаа сар болгон мөнгө өгч байх ёстой юм. Бүү мэд. 1994 онд гурван угсармалд нэгэн хүн амины хэрэг гарсан юм. Энэ байрны 4 орцонд амьдарч байсан Тайвнаа хэмээх дөнгөж гуч шахаж явсан залуу цэл залуугаараа тархиа бяцлуулж, бусдын гарт амиа алдсан юм. Гэхдээ хэргийг цагдаагийнхан тэр дор нь илрүүлсэн л дээ. Ландаг дороо гурван эрэгтэй дүүтэй. Доод талын дүү нь Баттөгс. Төмөр замын ТМС-д суралцаж байхдаа айлын хүүхдийн хуруу заазуурдсан хэргээр 90-ээд оны эхэн үед шоронд сууж байгаад гарч ирсэн. Удаахь дүү нь Боо гэж залуу бий. Хамгийн бага дүү нь Батзориг гэж одоо гуч гарч яваа залуу бий.94 оны намрын тэр нэгэн орой Баттөгс, Боо хоёр Тайвнаатай орцныхоо үүдэнд тааралдаад нийлж архи уухыг санал болгож. Тайвнаа харин уухгүй гэж дургүйцэж. Ингээд Баттөгс, Боо хоёр “ Чи ****** энэ байранд бид нартай нийлж архи уудаггүй. Яасан овоо залуу вэ” гэж хэлээд нийлээд зодож. Зодож байхад нь Батзориг нь цонхоороо хараад зогсч байж. Хоёр ах нь дүүгээ “Сүх аваад аль” гэж хэлж. Батзориг нь нэг давхрын цонхоороо сүх авч өгч. Ингээд сүхний ар талаар талийгчийн тархи руу нь цохисноос болж талийгчийн тархи нь бяцарч үхсэн байдаг. Энэ хэрэг гарсны дараахан гурван угсармалын хөгшчүүл “Гэр бүлээрээ сүйрч байвал таарах айл юм” хэмээн ярилцацгааж байж билээ. Энэ хэргийг Баттөгс, Боо, Батзориг гурав хийсэн ч гэсэн Баттөгс нь хэргээ ганцаараа үүрээд арван жилийн ял аваад шоронд орсон юм. Халхын шоронд ах дүү хоёр хоёулаа цуг хоригдсон түүх тийм ч олон байдаггүй юм билээ. 93 онд Батзориг нь байрны хулигаан, үеийнхээ хэдэн залуустай нийлж 49 дүгээр байрны 6 дугаар орцны подвальд ажилладаг байсан Хар Тас нэртэй тохиролцооны дэлгүүрийг ухсан юм. Хамаг барааг нь хулгйалаад, зах дээр аваачиж зарсан байдаг. Гэвч яг хэргээ хүлээх болохоор Батзориг нь ганцаараа хэргээс мултраад, бусад нь ялаа үүрсэн түүхтэй. Хэрвээ энэ хэргийг шударгаар шүүсэн бол Батзориг, Баттөгс, том ах нь болох Ландаг гурав гурвуулаа шоронд хамт суух байлаа. 94 оны намар хүүхдүүдээ хүн алсны дараа ээж нь гэж нэг зовсон хөгшин гэрээсээ ч цухуйхаа больж, ичиж зовсондоо 95 оны намар байраа зарчихаад Сансар луу нүүсэн юм. Гэвч Ландаг гэж нэг ичдэггүй хулгайч 2008 онд шоронгоос суллагдангуутаа төрсөн нутагтаа очиж амьдарна гэсээр байгаад одоо эхнэр хүүхдүүдтэйгээ хуучин байрныхаа ойролцоо амьдарч байна. Энэ хавиар өдөртөө салхилаад явж байдаг энэ нөхрийн гадаад царай зүс нь харахад андашгүй. Шоронд олон жил сууснаас болоод сахарын өвчинтэй болж улмаар нэг хөл нь хазганаж явдаг, том биетэй, биерхүү, 50 орчим насны эр байгаа.
Зочин · 2014/03/22