Мисс Ё.Нямжав Шанхай дахь ерөнхий консулын ажлаа албан ёсоор авчээ
2019/11/07
УИХ-ын 2019 оны 2 сарын 1-нд хуралдсан чуулганы нэгдсэн хуралдаанаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхай хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээн ажиллуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, баталсан юм.
Үүнтэй холбогдуулж Засгийн газрын хуралдаанаар ГХЯ-ны харьяа Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газрын /ДБҮЭГ/ дарга, мисс Ё.Нямжавыг Монгол Улсаас БНХАУ-ын Шанхай хотод суух Ерөнхий консулаар томилох шийдвэрийг өнгөрсөн гуравдугаар сард гаргасан. Тэгвэл тус консулын газар өчигдөр буюу 11 дүгээр сарын 6-нд Шанхай хотноо албан ёсоор нээлтээ хийжээ.
Мисс Ё.Нямжав нь Хүмүүнлэгийн ухааны их сургууль, БНХАУ-ын Нанжьн хотын Нанжьны их сургууль тус тус төгссөн. Сэтгүүл зүйн магистр.
МАН-ын дэргэдэх НАМЗХ-ы байнгын хорооны гишүүн, Шадар сайд У.Хүрэлсүхийн зөвлөх, МАН-ын Гадаад Харилцааны хэлтсийн даргаар тус тус ажиллаж байгаад УИХ-ын 2016 оны сонгуулийн дараа ГХЯ-ы харьяа ДБҮЭГ-ын даргаар томилогдон ажиллаж байжээ.
2001 онд Монголын сайхан бүсгүй тэмцээний титмийг авч, мөн тэр жилээ БНСУ-д болсон миссийн тэмцээнд амжилттай оролцож, шуугиулж явсан сайхан бүсгүй Ё.Нямжав одоо улс төрийн хүн болжээ. Анхны ханиасаа салж, дараа нь МАН-ын нөлөө бүхий эрхэмтэй амьдралаа холбосон хэмээн шар хэвлэлээр бичүүлж байсан тэрбээр үүнийг батлах гэсэн мэт МАН-ын Гадаад харилцааны хэлтсийн даргаар ажиллаж байжээ.
Xaxa · 2019/11/08
Haha..gobsooroo..avsan ni oilgomjtoi ovoo uned hursen bna...boh..duuchin..shireenii huuhen..miss..uls tord yu hiinee aayaya yaana da ene uls
eruu · 2019/11/07
Yuniih n zuvluh ve? Tiim hemjeenii medleg bgaa ym uu?
бжх · 2019/11/07
Монгол төрийн эмгэнэл. МИСС БӨХ баахан хооосон толгой цүнх сав баригч Ор хөнжлийн хүүхнүүд энд тэнд дарга болно. Хоосон толгой болиоч ээ.
Zochin · 2019/11/07
Odoo bvr boliloo miss zagvar umsogch nar ni elchin konsul bolj mongolig toloolno gej haashaa harsan yum baihav yandaa
зочин · 2019/11/07
за даа энэ ч гадаадад монголыг төлөөлж консулын алба хашина гэхэд хэцүү л мэргэжлийн хүн байна даа харин шанхайд загвар үзүүлнэ гэвэл итгэх юм байна
Пүрэв · 2019/11/07
Яг дэс дараалаараа явж байнаа.Долоодог нь үнэд орлоо.Манай төр үнхээр гутамшиг боллоо
Зочин · 2019/11/07
долоодгууд төрд гараад хөхдгүүдийг оруулж ирж байгаам байна даа