ҮХЦ-ийн даргатай байсан А гэгч хэн бэ?
2019/11/07
Үндсэн хуулийн дээр хөх тэнгэр л бий гэсэн айхавтар үг бий. Ингээд харахаар Үндсэн хуулийн цэц гэдэг байгууллага хүчтэй, ихэмсэг орших учиртай байгууллага. Тийм ч байсаар ирсэн түүхтэй. Гэтэл энэ түүхийг Д.Одбаяр дэлхий даяар шившиг болгож орхив бололтой.
Тэрбээр онгоцны үйлчлэгч эмэгтэйд бэлгийн дарамт учруулсан гэх хэргээр БНСУ-д саатуулагдан, байцаалт өгч байгаа бичлэг тус улсын хэвлэлд нийтлэгджээ.
Хэрэг явдал, 2019.10.31-ны оройн 20 цагт Улаанбаатараас Инчён руу нислэг үйлдэх үед болсон бөгөөд ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр 20 орчим насны бүсгүйн өгзөгт хүрсэн байна. Улмаар түүнийг Инчёнд газардахад нь саатуулсан бөгөөд Венийн хэлэлцээрийн дагуу түр сулласанд тус улсын цагдаа нар олон нийтэд шүүмжлэлд өртөөд байгаа талаар өмнө нь мэдээлсэн билээ. Харин одоогийн байдлаар Д.Одбаяр өчигдөр тухайн улсад өөрийн биеэр очиж байцаалт өгч эхэлсэн. Түүнд хилийн хориг тавьсан.
Тэгвэл өдгөө түүнтэй хамт явж байсан А гэгч хэн бэ? гэдэг асуултад хариулт эрж байна. 42 настай иргэн А нь Монгол Улсын хилээр орж ирээгүй байгаа аж. "Инчён" хотын цагдаагийн газраас Сингапур Улс руу мэдүүлэг өгөлгүй явсан А-г Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-аар дамжуулан албадан ирүүлэх арга хэмжээг авахаа мэдэгдсэн гэж эх сурвалж мэдэгдсэн байна.
А гэгч нь Д.Одбаярын туслах байж магадгүй хэмээн албан бус эх сурвалж хэлэв.
Холбоотой мэдээ
ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр БНСУ-д бэлгийн дарамт учруулсан хэргээр баривчлагджээ
Бичлэг: ҮХЦ-ын дарга Д.Одбаярын талаар Солонгосын хэвлэлийнхэн ийн мэдээлж байна
Д.Одбаярыг баривчилж, байцаалт авах шийдвэр гаргасан гэв
Төрийн албан дахь “Одбаяр”-ууд
Д.Одбаяр мэдүүлэг өгөхөөр БНСУ-д газарджээ
Д.Одбаярыг 10 хоног Өмнөд Солонгосоос гаргахгүй хилийн хориг тавьжээ
Д.Одбаяр БНСУ-ын Прокуророос Монгол руу нисэх зөвшөөрөл хүсжээ
Д.Одбаяр торгуулиа төлөөд хилийн хоригоо цуцлуулах боломжтой ажээ
зочин · 2019/11/13
Өө барам гэж,Нямдоржын Анхбаяр гэдэг хүү нь байсан хэрэг үү?даанч их өмгөөлөөд байсан юм,нөхөрөө үхүүлчихээд талбай дээр уйлаад сууж байгаа хохирогч Болормаатай гараад уулзчих сэтгэлгүй мөртлөө гадаадад хэрэгт холбогдсон өгзөгийн талаар их өмөөрч мөн том байсан нь ийм учиртай байсан хэрэг үү?худлаа байхаа,манайхан ч хүний мууд дуртай шүүдээ
Зочин · 2019/11/13
Суниагаад л санааандгүй хүрсэн байлгүй дээ
зочин · 2019/11/11
Нямка даан ч өмгөөлөөд байсан юм аа тэгэх гээд байж дээ
хо · 2019/11/11
Одбаярын нэрийг бүтнээр нь бичээд А гэдэг хүнийхийг нуугаад байдаг нь ямар учиртай юм бэ? Нэрийг хэлж болохгүй дархлагдсан хүн үү.А гэдэг нь Нямдоржийн Анхбаяр гэж гадуур шуугиад байна.
Зочин · 2019/11/08
зочин · 2019/11/08
Энэ болоод энэ мэт новшнууд төрөөс зайлдгүймаа.Бид ухаарч сэхээрч энэ мэт новшнуудыг зайлуулж ял шийтгэлийг нь эдлүүлцгээе.
Zochin · 2019/11/07
Zarim neg setgvvlch muu er daind huurnu gegch boloh yumaa
Зочин · 2019/11/07
Ард түмэнээ хамгаалдаг ардчилсан оронд ийм байдаг юм манайх шиг дүр исгэсэн ардчилтай ард түмэнээ дарамталж хүчинддэг улс биш ерөнхийлөгчөө хүртэл хууль хяналтын өмнө зогсоогоод шийтгэдэг ардчилалтай улс шүү
Нүдний булайнуудаас болж · 2019/11/07
Нүдний булайнуудаас болж гадагшаа ч явахаас нүүр улайх юм. Энэ Одбаяр гэж балай амьтан Монголдоо байгаа шиг ааш зан гаргаж ... Хүний эрхийг дээдэлдэг, дарга ч иргэдтэйгээ адил эрхтэй гэж баттай мэддэг улс оронд тийм шалиг зан гаргаж яаж болохов дээ.