Орц, гарц хаасан хэсгийн газрыг зөвшилцөн нээхээр боллоо
2019/11/16
Нийслэлийн БЗД-ийн 14 хороо, Өгөөмөр зах орчмын орон сууцны оршин суугчид, СӨХ-үүдээс тухайн орчны орц гарцын асуудлыг шийдвэрлүүлэхээр холбогдох газруудад удаа дараа хандсан боловч хариу өгөхгүй байгаа тул энэ асуудалд анхаарал хандуулж шийдвэрлүүлэх хүсэлтийг 2019 оны 09 дүгээр сард Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд гаргасан байна.
Үүний дагуу Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр холбогдох байгууллага, албан тушаалтнуудаас шаардлагатай мэдээллийг цуглуулж, тухайн хэсгийн оршин суугчид, СӨХ-д, хороо, дүүргийн төлөөлөгч, Өгөөмөр захын удирдлагууд, Бум-Үр ХХК-тай асуудлыг шийдвэрлэхээр удаа дараа уулзаж, асуудлыг шийдэх гаргалгааг тохиролцсон. Улмаар орон сууц орчмын орц, гарцыг хааж хашсан “Шинэ Үе” СӨХ, Өгөөмөр захын хашааг авахуулж, автомашины зогсоолыг “Бум-Үр” ХХК-ийн эзэмшлийн газарт шилжүүлэх шийдвэр гаргасан нь өнөөдөр баталгаажиж ажил хэрэг болжээ.
Тодруулбал, Засаг дарга С.Амарсайхан газар дээр нь очиж танилцан шийдвэрийг баталгаажуулав. Ингэснээр Нийслэлийн БЗД-ийн 14 хороо, Өгөөмөр зах орчмын орон сууцны оршин суугчдын хувьд аюулгүй, тав тухтай амьдрах орчинг бүрдүүлж байгаа юм
Зочин · 2019/11/16