Н.Номтойбаярт хилийн хориг тавих эсэхийг хэлэлцэнэ
2019/12/13
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг Г.Батхүү агсны нас баралтын шалтгааныг тодруулах мөрдөн байцаалтын явцад гэрчээр мэдүүлэг өгөхдөө худлаа ярьсан гэж үзэн, яллагдагчаар татаад буй. Тэрбээр уг үндэслэлүүдийг эсэргүүцэж буйгаа илэрхийлж, албан тайлбар гаргаснаа олон нийтэд мэдээлсэн билээ. Тэгвэл түүнтэй холбоотой санал шүүхэд иржээ.
Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Н.Номтойбаяр, түүний зөвлөх нарт хилийн хориг тавих санал ирүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр 11.00 цагт нээлттэй хэлэлцэнэ.
Зочин · 2019/12/14
Байнга л хэрэг хийж явдаг · 2019/12/13
Байнга л хэрэг хийж явдаг иймэрхүү амьтдыг байх газар нь илгээчихэж болдоггүй л юм байх даа.