Ч.Хүрэлбаатар: 2020 оны төсөвт тэтгэврийн зээлийг тэглэхтэй холбоотой нэг ч төгрөг тусгаагүй
2020/01/03
Хуучин оноо үдэж, Шинэ оноо угтах мөчид Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ, Тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай дурьдаад авсан. Мөн энэхүү шийдвэрээ ҮАБЗ дээр гарсан хэмээсэн. Гэвч энэ талаар ҮАБЗ-ийнхөн мэдээгүй гэнэ. Энэ тухай Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Энэ өр тэглэх талаар та бид 2 бараг адилхан мэдээлэлтэй байна" хэмээн жиргээчийн асуултад хариулахдаа дурдсан байна.
Түүнээс гадна Монгол Улсын 2020 оны төсөвт тэтгэврийн зээлийг тэглэхтэй холбоотой нэг ч төгрөг тусгаагүй. Цаашид төсөвт тодотгол ч хийхгүй гэдгийг Сангийн сайд мэдэгдлээ.
Тиймээс Сангийн яам энэ талаар ямар нэгэн зүйл төсөвлөж, төлөвлөөгүй гэсэн үг. Монголбанк ч мөн энэ шийдвэрийн талаар мэдээлэлгүй байсан бөгөөд зөвлөлдөөгүй гэдгийг мэдэгдсэн. Харин Ерөнхийлөгч Салхитын мөнгөний ордоо эдийн засгийн эргэлтэд оруулах замаар тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэнэ гэсэн юм.
Зочин · 2020/01/04
Ерөнхийлөгч сургаар худлаа бурж нэр төрөө ингэж гутаах гэж, тэгээд ч ард түмний дунд нэр төртөөч бишшүүдээ, бурж л байг,
Зочин · 2020/01/03
үнэн золбин гараа болохгүй мэдэхгүй эдийн засаг өсөөд байгаа гэхдээ мөнгө байхгүй татвар нэмж төсвөө нөхнө яг ямарч учиртай эдийн засаг юм
зочин · 2020/01/03
Ч. Хүрэлбаатар гэгч төрсөн ах дүүстэйгээ бүлэглэн Хотгор шанагын уурхайг солонгосуудад олон арван сая доллараар зарсан ширэн нүүрлэсэн аалз Сангийн сайд байхад саарал жагсаалтаас яаж гарах вэ дээ.
togoo · 2020/01/03
Энэ бол тэтгэвэр нэмээгүйдээ олон хөгшчүүлийг төөрөгдүүлэх гэсэн тэнэг арга, энэ төрийн томчуулын хийдэг л арга. Сангийн сайд мэдээгүй байхдаа яахав дээ. Худалч нарын нээрээ нь олондоо, төрийн минь сүлд өршөө!!!!
bat · 2020/01/03
Төгрөг хэвлэж тараахад хамгийн зөв төрөл шүү дээ эмээ өвөө нар нэг ч доллор авахгүй ямар ч нөлөө үзүүлэхгүй
зочин · 2020/01/03
маш их буруу амлалт гаргалаа. төгрөгийн маань ханш ихэд сулрах байх төгрөг хэвлээд тараах гэсэн үг эсрэг талд нь бизнеснийхэн хохирч нийт ард түмний амьдрал хүндэрнэ