Дуучин Ану шинэ номтойгоо “Номын баяр”-т оролцон сугалаат худалдаа эхлүүлжээ
2020/06/05
Жил бүрийн хавар, намарт Сүхбаатарын талбайд зохиогддог “Номын баяр” өнгөрсөн тавдугаар сард болох байсан ч хөл хорионы улмаас хойшлогдоод байсан.
Тэгвэл зохион байгуулагчдын зүгээс Номын баярын үйл ажиллагааг “Гэртээ хүссэнээрээ уншъя” уриатайгаар цахим болон уламжлалт хосолсон хэлбэрээр явуулж байна.
Уламжлалт номын баяр буюу зохиолч уншигчдын уулзан золгох, зохиол бүтээлээ сурталчлах, гарын үсэгтэй худалдан борлуулах үйл ажиллагаа зургаадугаар сарын 5,6,7 нд “Мишээл экспо” ОУҮХТөв-д болно. Баярт оролцох зохиолч, уншигчид маскаа зүүж, бээлийгээ өмсөж, гараа ариутгах болон бусад эрүүл ахуйн дэглэмийг сахин оролцож байна.
Энэхүү арга хэмжээнд дуучин Ану саяхан нээлтээ хийсэн "ТОД ГЭРЭЛТЭХ БҮСГҮЙ" номоороо оролцож байна. Тус ном нь сугалаат худалдаа хийж байгаа бөгөөд худалдан авсан хүн бүр "Санхүүгийн сахилга баттай САЯТАН ЭЭЖ" хөтөлбөртөө хамрагдаж сугалаагаа газар дээр нь шилэн хоргондоо хийх боломж бүрдэх нь ээ.
Харин гэрээсээ гарах боломжгүй, баярт оролцож амжихгүй уншигчид зохиолчтой цахимаар холбогдон Номын баяраас зохиолчийн гарын үсэгтэй, хямдралтай номыг хүргүүлэн авч болох аж.
зочин · 2020/06/06
энэ гэж баадаг шээдэг нүхээрээ амьдралаа баллаж олон айлын хүүхдийн хоолноос хуваалцаж өдий хүрсэн эм одоо ном бичих хэмжээний тархитай болсон уу,секс зохиол биччих бүр амьдаар нь сайн үзүүлэх л байх