Сөүл-Улаанбаатарын нислэгээр Б.Баттүшиг, Н.Цэлмүүн нар иржээ
2020/07/03
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр Монгол улсад газардаж, нийт 256 иргэн ирсэн билээ. Албан ёсны мэдээлэлд бол уг нислэгт эрүүл мэндийн шалтгаантай 58, хөгжлийн бэрхшээлтэй 61, өндөр настан 11, жирэмсэн 11, БНСУ-ын цагаачлалын албанд саатуулагдаад байгаа 62, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 53 иргэн багтсан гэжээ.
Гэвч хүнд өвчтэй, амьжиргааны зардалгүй болж өрөнд орсон олон хүн уг тусгай нислэгт багтаж амжаагүй бөгөөд харин УИХ-ын гишүүн Сү.Батболдын хүү Б.Баттүшиг, гэргий, "МАК" группийн ТУЗ-ийн дарга Б.Нямтайширын охин Н.Цэлмүүний хамт багтсан байна.
Энэ тухай нэгэн иргэн facebook.com дохь “Монгол буцах хүсэлтэй иргэд (Солонгосоос)” хэмээх группэд : "Яг одоо хүмүүс онгоцноосоо бууж байна. Батболдын Баттүшиг, Нямтайширийн Цэлмүүн нар бизнес классын хамгийн урд суусан бөгөөд нэрээ дуудуулалгүй эхний эгнээнд буугаад алга боллоо” хэмээсэн байв.
Харин Б.Баттүшиг: "Адилхан 21 хоног тусгаарлагдаж байна” хэмээн сэтгэгдэл үлдээсэн аж.
Л.Ган
Altan · 2020/09/16
Tsementnii une iagaad 2 dahin uschvuu? Ene Tselmuun medej bgaa bolovuu?
Зочин · 2020/08/01
Энэ төрийн байж байгаа царай энэ Хэн таа нарыг МАН-АНийг сонгоод бай гэсэн юм
Uuka · 2020/07/14
Irelgui yahavdee tselmuun estoi mundag emegtei
Зочин · 2020/07/07
төрийн бааснуудын хийж буй үйлдэл. Жирийн монгол хүнд төр хамаа байхгүй шүү гэж салаавч үзүүлдэг нь энэ дээ .
Зочин · 2020/07/07
Боломж бол энэ 2 хүнд бол байгаа байлгүй хоолгүй хонох газаргүй 2 оюутныг авиад ирсэн бол хүн бухамдаад байхгүй шүү дээ
kkk · 2020/07/04
Bonus ni tom bolson bizdee kk
Зочин · 2020/07/03
Кккк · 2020/07/03
Бонус-аа чирээл явжыгаа байлгүй энэ залуу..энэ цэлмүүн чинь бонуст борхон байхаа..
ZOCHIN · 2020/07/03
ER N BOL BATTUSHIG , TCELMUUN NART UNENDEE BOL DURGUI. GEHDEE MONGOL HUMUUSIIN HEN N IREH N GOL BISHSHDEE, BUGDIIG N L AVCHIREH N L GOL N SHUU.