Жилийн дөрвөн улиралд л манай улс төр, нийгэм эдийн засгийн байдал тогтворгүй үргэлж л шинэхэн, хэл ам таталсан үйл явдал өрнөдөг боловч зөвхөн хаврын улиралд л иргэдийн цөсийг хөөргөсөн жагсагчид гарч ирэн турхирч эхэлдэг нь гайхалтай.

Энэ жил ч өмнөх хавруудтай мөн адил самбар лоозон барьсан иргэд улс төрчид хуучнаар Сүхбаатар жанжины талбай буюу Чингисийн талбайд цугларлаа. Иргэдийн хувьд амьдрал доройтсон, төр засагт дуу хоолойгоо ийм ч гэсэн аргаар хүргэе гэсэн эрмэлзэл тээн цугладаг ч үр дүнд хүрсэн удаа үгүй. Харин иргэдийг хөөргөж турхирсан улс төрч эрхмүүд гудамжинд цээж дэлдэж орлисныхоо хариуд зөөлөн суудалд тухлаад авдаг нь чухам үнэн. Иргэд бидэнтэй хамт жагсаж хэрүүл хийж, эмээ өвөө нар хараад “хөөрхий энэ муу хүүг л дэмжээд өгвөл бидний өмнөөс их зүйл хийх хүн байгаа юм даа” гэсэн сэтгэгдэл төрүүлэж өдгөө өндөр албан тушаалд очсон эрхмүүдийг эргээд нэг саная.

 

Ж.Батзандан

Ж.Батзандан хамгийн олон удаа буюу 22 удаа Төрийн ордны гадаа, Сүх жанжны талбай дээр жагсаал зохион байгуулсан хүн. Бас л УИХ-ын гишүүн болоод хаврын синдром нь эдгэжээ.

 

З.Баянсэлэнгэ

МАХН-ын дарга Н.Энхбаярын төлөө уйлж, гуйж, өлсч, жагсч явсаар УИХ-ын гишүүн болсон хүн бол З.Баянсэлэнгэ. Төрийн албан хаагчийн биед гар хүрч, золтой л аавын хаалга татчихаагүй нэгэн. Тэр ч бас сүүлийн үед таг чиг. Гишүүний ажлаа хийгээд жагсах ч зав алга шиг байна.

 

Н.Удвал

Н.Удвал МАХН-ын гишүүд дэмжигчдийг дагуулаад шөнө орой гэлгүй жагсдаг хүн. Түүний синдромыг Эрүүл мэндийн сайдын суудал эдгээсэн гэхэд хилсдэхгүй. Ойрын үед салбарынхан нь ажлын хариуцлага алдаад Н.Удвал сайдад жагсах ч зав олгохгүй байх шиг байна.

 

О.Магнай

Маш тууштай жагсагчдын нэг байсан тэрээр 2008 оны 7 дугаар сарын нэгний олон хүни йамь авч одсон үймээний гол буруутан гэгддэг . Гэхдээ тэр одоо Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга болсон. Тиймээс гадаа жагсч үйлээ үзэлгүйгээр тушаал гаргаад л тэмцээд байгаа. Тэр бол дотор ороод тэмцэж байгаа хүмүүсийн тод жишээ.

 

Г.Баасан

Дараагийн идэвхитэй тэмцэгч, жагсагч бол Г.Баасан буюу олны дууддагаар Баасан авгай. Тэрээр хавар өвөл ялгалгүй ахмадуудын дуу хоолой болон тэмцэж ирсэн боловч иүүнийг байр аваад зорилгоо биелүүллээ гэсэн шиг алга болсон гэлцдэг.

 

С.Ганбаатар

МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар цалин бага байна, ажиллах нөхцөл алга гээд л ард түмний дуу хоолой болж явсан бол өнөөдөр Төрийн ордны цонхоор Чингис хааны талбайгаа харж зогсоно. Иргэдийн ядуу тарчиг байгааг далимдуулж сэтгэл санаагаар тоглон амласандаа хүрч шийдэжөгсөн зүйлгүй атлаа өөрийгөө өндөрлөгт гаргаж чадсан эрхмүүдийг дурдаад байвал энэ мэт олон. Намайг дэмжээрээ та нарыгаа мартахгүй ээ, муу сайн луувирчингуудтай тэмцэнэ гэж хашир хүн ч итгэхээр цээжээ дэлдэж байсан үеэ мартдаг даанч ой муутай хүмүүс олон байна шүү.

А.Алтанзул