Нийслэлийн ХҮНамын дарга О.Бямбадэлгэртэй холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн Т.Доржханд Тагнуулын Ерөнхий Газарт гурван долоо хоногийн өмнө ханджээ.

Өнөөдөр Тагнуулын Ерөнхий Газраас УИХ-ын гишүүн Т.Доржхандад хандан, "Танаас ирүүлсэн хүсэлттэй танилцлаа.

Хөдөлмөрийн үндэсний намын ашиглаж буй хяналтын 1117243465 дугаартай тамга нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэлтэй байх бөгөөд таны хүсэлтэд нэр дурдсан иргэн С Зоригтбаатар. О Бямбадэлгэр нарын ашиглаж буй тамга нь Улсын бүртгэлийн еренхий газарт бүртгэлгүй байна." гэсэн хариу өгсөн байна.

УИХ-ын гишүүн Т.Доржханд энэ тухай: "Хөдөлмөрийн Үндэсний Намыг дэмжигч 200 мянга гаруй сонгогч нартаа сайхан мэдээ хүргэе. Миний бие ТЕГ-т гурван долоо хоногийн өмнө хүсэлт уламжилж өнөөдөр хариу авлаа. 

Манай намын өмнөөс хурал хийж, жүжиг тоглосон нөхөд хүчингүй, хуурамч тамга ашиглан сонгуулийн байгууллага болон шүүхэд хандсан нь тогтоогдлоо.

Манай төрийн албанд шударгаар ажиллаж байгаа ажилтнууд байгаад баяртай байна. Монголын хууль, шүүхийн байгууллагад захиалгаар, хуумгай шийдвэр гаргадаг шүүгч олон биш байгаасай гэдэгт итгэхийг хүсч байна. Энэ чиглэлээр шинэчлэлийг хийхэд тууштай анхаарч ажиллана." гэжээ.