УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэлтэй ярилцлаа.

-Засгийн газрын 100 хоногт салбар, салбарууд ирэх дөрвөн жилд хийх ажлынхаа төлөвлөгөө, зорилтуудаа гаргаж, эхний ажлуудаа эхлүүлдэг жишиг байдаг. Таны хувьд ажлаа юунаас эхэлсэн бэ. Ирэх жилүүдэд салбарын хэмжээнд хийхээр төлөвлөсөн томоохон ажлууд юу байна?

-Монгол Улсын Ерөнхий сайд ирэх дөрвөн жил найман том бүтээн байгуулалтын ажил хийж, хэрэгжүүлэх зорилт тавьж, кабинетын сайд нарт үүрэг даалгавар өгсөн. Улс орны хөгжлийн суурь болсон эрчим хүч, нефть шатахуун, дэд бүтэц, хүнсний хангамж, боловсруулах үйлдвэрлэл, мэдээллийн технологи, байгаль орчныг хамгаалах чиглэлд хэрэгжих төсөл хөтөлбөрийн техник, эдийн засгийн үндэслэл, санхүүжилтийн эх үүсвэрийг нь тодорхойлохоор бид ажиллаж байна. Нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх асуудал мөн үүнд орж байна. Манай яамны тухайд байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөц баялгийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэх 21 зорилт дэвшүүлсэн. Тухайлбал, уул уурхайн үйл ажиллагаанаас эвдэрсэн найман мянган га талбайд нөхөн сэргээлт хийх, Хөвсгөл нуур, Туул голыг хамгаалах, хог боловсруулах гурваас доошгүй үйлдвэр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд байгуулах. Мөн эко жорлон нэвтрүүлэх. Агаарын бохирдлыг салбар хоорондын уялдааг хангаж 80 хувь хүртэл бууруулах, ойгоор бүрхэгдсэн талбайг нэмэгдүүлэх гээд олон ажил байна. Мөн нийслэлийн цэвэр усны хангамжийн асуудлыг бүрэн шийдвэрлэж, саарал усыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах тал дээр бодлогоо чиглүүлж ажиллаж байна.

Орхон-Онги төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлэх, Хэрлэн Тоонот төслийн ТЭЗҮболовсруулах гэх мэтээр тоочоод байвал хийхээр төлөвлөсөн олон ажил байна.

-Яг одоогоор хийгдэж байгаа томоохон бүтээн байгуулалтын ажил юу байна?

-Манай салбарт гол хийж байгаа бүтээн байгуулалтууд гэвэл, Их эзэн Чингис хааны өлгийнутаг Хэнтийаймагт аялал жуулчлалын цогцолборын бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна.

Хэнтий аймгийн Дадал, Батноров, Норовлин, Дэлгэрхаан, Биндэр, Бэрх суманд зургаан цогцолбор байгуулагдана. XIII зууны үеийн түүх, соёлыг харуулсан эдгээр цогцолбор бүхэлдээ “Мянганы суут хүн - Их эзэн Чингис хаан”-аар овоглосон түүхэн аялал жуулчлалын үндэсний хүрээлэн болох юм. Энэ мэт олон ажлууд хийгдэж байна.

-Өнөө жил “Ковид-19” цар тахлын нөлөөгөөр манай аялал жуулчлалын компани, аж ахуйн нэгжүүд хүнд байдалд ороод байгаа. Хичнээн төгрөгийн алдагдал хүлээгээд байна вэ?

-Цар тахлын улмаас олон салбарын үйл ажиллагаа тэр дундаа аялал жуулчлал, агаарын тээврийн салбар ихээхэн доголдож хамгийн их алдагдал хүлээгээд байна. Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын судалгаанаас үзэхэд 2020 оны эхнийхагас жилийн байдлаар жуулчдын тоо 440 саяар буурч, салбарын алдагдал 460 тэрбум ам.долларт хүрч, 120 гаруйсая ажлын байр цомхотголд орсон байна.

Харин манайулсын аялал жуулчлалын салбар энэ оны эхнийесөн сарын байдлаар 460 сая гаруйам.долларын алдагдал хүлээж, гадаад жуулчдын тоо 90 гаруйхувиар буураад байна.

-Ер нь манай улсын бодлогод жуулчдыг татах тухай асуудал яригдсаар ирсэн. Жилийн дөрвөн улирлын турш жуулчдыг татах ямар маршрут бодлого баримтлан ажиллах вэ?

-Засгийн газар өнгөрсөн жил “Төрөөс аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар баримтлах бодлого” баталсан. Үүнд тулгамдаж байгаа асуудал, бүс нутаг бүрт үр өгөөжтэйаялал жуулчлалыг жигд хөгжүүлэх, орон нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх чиглэлийг тодорхойлсон. Мөн аялал жуулчлалын идэвхгүйулиралд, тухайлбал, жил бүр Баян-Өлгийн Бүргэдийн баяр, Өмнөговийн Тэмээнийбаяр, Хөвсгөлийн Мөснийбаяр, Хэнтийн Талын түмэн адууны баяр, Өвөрхангайн Улаан цутгалангийн мөсөнд авиралтын фестиваль зэрэг аялал жуулчлалын эвент арга хэмжээг дэмжин ажилладаг болсон. Энэ мэтчилэн бодож төлөвлөж буйажил бидэнд бий.

-Монгол хүн бүр аялагч байдаг шүү дээ. Гэхдээ дотоодын аяллыг цэгцтэй, журамтай хөгжүүлэх шаардлага байгаа харагддаг?

-Өнөө жилийн хувьд “Ковид-19”-ийн улмаас гадаадын жуулчдын урсгал зогссон хэдийч монголчууд маань эх орноороо нэлээн аялсан. Давхардсан тоогоор нэг сая хүн аялсан байна. Жуулчны бааз, аялал жуулчлалын компаниудтайяамны газар, хэлтсийн удирдлага, мэргэжилтнүүд хамтарч дотоодын аялалд зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээ бийболгох талаар ажиллаж байна. Монголчууд аялж чаддаг болж байгаа. Ялангуяа биднийявуулж буй"Байгаль дэлхий, уул ус, амьтан ургамлаа хайрлан хамгаалах" аянд идэвхтэйоролцож найз нөхөд, хамт олноороо санаачлан цэвэрлэгээ хийх, хог хаяхгүйбайхыг уриалах зэрэг бодит үйл ажиллагаа хийдэг болсон. Долоо, наймдугаар сард ‘’Хариуцлагатайаялцгаая’’ аяны хүрээнд ‘’Ирлээ, явлаа, цэвэр’’ арга хэмжээг зохион байгууллаа. Аяны хүрээнд нийт 420 мэдээ, мэдээлэл бүхийбичлэг, зургийг цахим сүлжээнд байршуулсан нь давхардсан тоогоор 11,7 сая хүнд хүрчээ. Ирэх дөрвөн жилд тусгайхамгаалалттайгазруудад аялал жуулчлалын жишиг загвар бийболгох, гол авто замуудын дагуу үйлчилгээнийтөвүүд байгуулах зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байна.

-Тухайлбал, ямар бүтээн байгуулалт хийх вэ?

-Жуулчдыг тав тухтай, байгальд халгүйаялах нөхцөлийг бүрдүүлэх, нэг удаа 150-200 хүн, 30-аас дээш майхан барих бололцоотой, бага оврын цэвэрлэх байгууламжтайнийтийн бие засах газар, сүүдрэвч, машины зогсоол, гэрэлтүүлэг, спорт талбайбүхий16 отоглох цэгийг байгууллаа. Тухайлбал, ийм цэгийг Увс аймгийн Хан Хөхийн нурууны улсын тусгайхамгаалалттайгазрын Хар тэрмис болон Хэцүү хадад ашиглалтад оруулаад байна.

Төрөл бүрийн сургалтууд зохион байгуулж байгаа нь үйлчилгээнийчанарыг сайжруулахад үр дүнгээ өгч байна.Олон улсын туршлага судлах ажлыг тасралтгүйхийж байна. Дэлхийн аялал жуулчлалын сайд нарын хурал, Монгол,Орос, Хятад гурван улсын сайд нарын онлайн хуралд мөн оролцлоо. Аялал жуулчлалын газрын нөхдүүд маань Ковидын дараа аялал жуулчлалыг сэргээх стратеги боловсруулж олон улсын байгууллага, түнш орнуудтайбайнгын холбоотойажиллаж байна. Мөн үндэснийхэмжээнд аялал жуулчлалын 16 мянган мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн. Зочлох, угтах үйлчилгээний сургалтыг 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт явуулж, бартендер, бариста, тогооч, өрөөний болон гэрийн үйлчлэгч, хаалгач, ачаа зөөгч, хөтөч тайлбарлагч, жолооч, зочин угтагч гэсэн 10 чиглэлээр зохион байгуулж байна. Сургалтад 16 мянган иргэнийг үнэ төлбөргүй хамруулна.

-Монгол орны цөлжилтийн асуудал мөн хурцаар тавигдаж байна. Цөлжилт яригдахад нөгөө талд нь ой мод, ойжуулалт, мөн бэлчээрийн мал аж ахуйг эрчимжүүлэх тухай хөндөгддөг. Үүнд ямар бодлого хэрэгжүүлж ажиллаж байгаа вэ?

-Манайнийт газар нутгийн 76,8 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртөөд байна. Судлаачдын дүгнэж байгаагаар хүнснийхэрэгцээ хүн амын өсөлттэйуялдан нэмэгдэн тариалангийн талбайтэлж, ойболон бэлчээрийн талбайбуурах төлөвтэйбайна. Одоогийн байдлаар төсөв, орон нутгийн болон аж ахуйн нэгж байгууллагын хөрөнгөөр 10 гаруймянган га талбайд ойжуулалт, нөхөн сэргээх ажил хийгээд байна.

Мөн доройтолд орсон газар нутагт плантаци байгуулж нөхөн сэргээх үрийн, эх ургамлын нөөцтэйболох эхлэлийг тавиад байна. 2020 онд элснийнүүлт сааруулах механик хаалтыг дөрвөн аймгийн нутагт тус бүр 50 га талбайд, зургаан аймгийн есөн булаг, шандын эхийг хамгаалах, нөхөн сэргээх ажил хийсэн. Говь-Алтайаймгийн Хөхморьт суманд 10 га талбайд нутгийн ургамал болох суль, цулхир тариалах, таван жил тутам цөлжилтийн мониторинг судалгаа хийж тайлан гаргадаг болж байна. Мөн байгалийн ургамлын үрийн нөөц бийболгож эхэллээ.Энэ нь уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн хэт ашиглалтаас үүдэлтэйдоройтсон газар, устаж алга болсон зүйл, доройтсон популяцийг нөхөн сэргээхэд ашиглах үндсэн бааз суурь болох юм.

-Байгаль хамгаалагч бол гадны улс орнуудын хувьд чухал ач холбогдолтойд тооцогддог алба. Гэтэл Монголын байгаль хамгаалагч гэхээр гартаа ташуураас өөр зэвсэггүй, мориноос өөр унаагүй ийм хүмүүс байдаг. Байгаль хамгаалагчдынхаа хангамжийг сайжруулах тал дээр шинэчлэл хийж байгаа харагдсан?

-Таны хэлж байгаатайсанал нэг байна. Ажил аваад 10 гаруйаймагт ажиллалаа. Тусгайхамгаалалттайгазар нутагт 476 байгаль хамгаалагч ажиллаж байна. Нэг хүн 30-400 мянган га талбайг хариуцан хамгаалж байна даа. Энэ бол маш том талбай,тогтмол хяналт тавихад төвөгтэй. Унаа тэрэггүйхүрч очих боломжгүй. Тиймээс байгаль хамгаалагчдын нийгмийн асуудал, ажлын нөхцөл, цалин мөнгөнд анхаарах шаардлагатай. Байгаль хамгаалагчид хийгээд юм байхгүйгэж хээв нэг хэлэх хүн бас байна. Манайулс байгалийн унаган төрхөө харьцангуйсайн хадгалж байгаа орны тоонд ордог. Энэ бол байгаль хамгаалагчдын гавьяа. Тиймээс улсын төсөв болон төсөл хөтөлбөрийн хүрээнд машин мотоцикл, ажлын хувцас, багаж хэрэгслээр шат дараатайхангана. Улсын төсвийн хөрөнгөөр 214 мотоцикл тусгайхамгаалалттайгазар нутгийн 24 хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид, 21 сав газартаа өгсөн. 2014 оноос улсын төсвийн хөрөнгө оруулалтаар мотоцикл, унаа олгогдоогүйбайсан. Монгол-Германы хамтын ажиллагааны хүрээнд “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төсөл хэрэгжиж байгаа. Энэ бол буцалтгүйтусламж. Монгол Улсын байгалийг хамгаалах чиглэлд тусалж байгаа Герман нөхдөдөө энэ дашрамд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Төслийн шугамаар галын тоноглосон машин, туулах чадвар сайтай, бартаат замын автомашин, мотоцикл байгаль хамгаалагчийн өвөл, зуны иж бүрэн хувцас, судалгааны автомат камер зэргээр хангасан. Мөн байгаль хамгаалагчийн 48 байр барьж тохижуулаад байна. Мөн Хустайн нурууны байгалийн цогцолбор газрын байгаль хамгаалагчид, судлаачдын 16 айлын орон сууц ашиглалтад орлоо.Түүнчлэн 11 хамгаалалтын захиргааны орчны бүсийн 16 суманд иж бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн автомашин хүлээлгэж өгсөн. Ингэснээр тухайн сумын иргэд, байгаль хамгаалагчдын эрүүл мэндийг хамгаалах, тусламж үйлчилгээг ортуулах зэрэг олон талын ач холбогдолтойюм.

Уг төслийн хүрээнд 2020 онд хамгаалалтын захиргаадад UTV буюу бартаат замын дөрвөн дугуйтаймотоцикл, моторт завь, аялал жуулчлалын бүс нутагт бохир соруулах машин, хогны машин, моторт завь, уулын цана, 48 сумын дунд сургуульд экологийн кабинет байгуулах зэрэг томоохон ажлууд хийгдэнэ. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар байгаль хамгаалагчдыг үе шаттайажлын хувцсаар хангахаар ажиллаж байна.

-Дроноор хяналт хийдэг болсон. Үр дүн ямар байгаа талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Өнөөдрийн байдлаар 70 гаруйдроныг улсын тусгайхамгаалалттайгазруудад ашиглаж байна. Байгаль хамгаалагчид маань мэргэжлийн сургалтад хамрагдсан. Харагдах орчин хязгаарлагдмал ойтайгад богино хугацаанд ойсамнах, эрсдэлтэйобъектыг илрүүлэх, аврах ажиллагаа, ан амьтны байршил тогтоох, тооллого хийхэд чухал байгаа. Мөн аяллын маршрут зохиох, отоглох цэг байгуулах газрыг төлөвлөх зэрэгт дрон өргөн ашиглаж байна.

Хууль бус ангаас сэргийлэх зорилгоор амьтдын байршлын мэдээллийг нууцалдаг. Харин танин мэдэхүй, сургалтын чиглэлд зураг, дүрсүүдээ өргөн ашиглаж байгаа.

Уул уурхайн төслүүдэд ашиглаж байна. Нөхөн сэргээлтийн ажлын гүйцэтгэл, төлөвлөлтийн дагуу явсан эсэх, хуулиар хориглосон бүсэд олборлолт хийгдсэн эсэхэд дрон ашиглан хяналт мониторинг хийж байгаа. Үр дүн гарч байна. Байгаль хамгаалах хууль зөрчсөн асуудалд арга хэмжээ авч шаардлагатайтохиолдолд тусгайзөвшөөрлийг Ашигт малтмалын тухайхуулийн 56.1.5 д заасны дагуу цуцлах хүртэл арга хэмжээг авч ажиллаж байгаа.

Эвдэрсэн газрын талбайн хэмжээ, овоолсон шорооны эзлэхүүн, ухсан газрын гүнийг тогтоох зэрэг нарийн мэдээллийг дроноор авдаг тул одоо харин том талбайхамарсан газрыг нэг удаагийн нислэгээр зураглах хүчин чадалтайдрон шаардлагатайболж байна. Энэ дашрамд хэлэхэд, Монголын найман гайхамшгийн нэг Хагийн хар нуур орчимд аялахад өвлийн цагт цас ихтэй, хүйтэн бол зундаа хур бороо элбэгтэй, шавар, намаг ихтэй. Сүүлийн жилүүдэд тэнд автомашиныхаа хүч чадлыг сорих хүмүүс ихэссэн. Ингэснээр олон салаа зам гаргах, мод бутыг дайрах, хугалах, их дуу чимээ гаргаж буйгаас ан амьтан дайжих, нуурын эрэг орчмоор автомашины тос, масло асгах зэрэг сөрөг үр дагаврууд гарч эхэлсэн. Тиймээс Хагийн хар нуурын эргээр тээврийн хэрэгсэл зорчуулахгүй байх шийдвэр гаргалаа. Энэ нь Хагийн хар нуур орчмын байгалийн үзэсгэлэнт газрыг унаган төрхөөр нь хадгалах, хөрсний элэгдэл, эвдрэлээс сэргийлэх зорилготой.

-Уул уурхайн олборлолтоос үүдсэн нөхөн сэргээлт дээр ямар хяналт тавьж ажиллаж байна вэ?

-Өнөөгийн байдлаар манайулсын хэмжээнд ашигт малтмал ашиглалтын 1751, хайгуулын 1371 тусгайзөвшөөрөл олгогдсон байна.

Өнгөрсөн онд нийслэлийн долоон дүүрэг, 16 аймгийн нутагт 810 га-д техникийн, 254 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийсэн.Энэ онд БОАЖЯ, УУХҮЯ, МХЕГ, ЦЕГ-ын Экологийн Цагдаагийн албатайхамтран “Нөхөн сэргээлт -2020” гурван сарын хугацаатайаян зохион байгууллаа. Энэ хүрээнд 1900 га-д техникийн, 600 га-д биологийн нөхөн сэргээлт хийгээд байна.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч, олон жил орхигдсон найман мянган га талбайг нөхөн сэргээх” заалт орсныг дээр дурдсан байгууллагууд хамтарч ажил хэрэг болгоно.

-Монголд жил болгон гол горхи олон зуугаараа ширгэж байгаа талаар мэдээлэгддэг. Мөн ундны цэвэр усны нөөцийн асуудал яригддаг. Усны асуудлыг цогцоор ямар бодлогоор зохицуулбал одоо байгаа гол усаа ширгээхгүй, байгаа нөөцөө дуусгахгүй байх боломжтой вэ?

-Сүүлийн 40 жилийн дотор Монгол орны экосистемд мэдэгдэхүйц өөрчлөлт орж энэ нь цөлжилт, хөрснийэлэгдэл, усны нөөц, гол горхи ширгэх болон биологийн төрөл зүйл хомсдох зэргээр илэрч байна. Хур тунадасны горимд ч ихээхэн өөрчлөлт гарсан гэж мэргэжлийн хүмүүс хэлж байна. Мөн 2019 он хүртэлх мэдээгээр хуурайөдрүүдийн үргэлжлэх тоо нэмэгдсэн байна. 2019 онд 6161 гол мөрөнгөөс 264 ширгэж 82 сэргэсэн байна. Нуур тойром 3895 тоологдож 286 ширгэж 78 сэргэсэн байна.Булаг шандны тухайд 12591-ээс 704 ширгэж 287 сэргэсэн байна. 512 рашаан тоолсоноос 12 нь ширгэж 11 нь сэргэжээ. Цаашид булаг шандыг хамгаалах, урсац бүрэлдэх эх, усны сан бүхийгазрыг улсын болон орон нутгийн хамгаалалтад авах, онцгой, энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс тогтоох ажлыг эрчимжүүлнэ. Урсац бүрэлдэх эх болон голын татамд аливаа аж ахуйн үйл ажиллагаа явуулахгүйбайхаар онцгойхамгаалалтын бүсийн дэглэмийг мөрдүүлж ажиллана.

Голын урсацыг тэтгэх, урсацын тохируулга хийж усны хуримтлал бийболгон экологийн тэнцвэрт байдлыг хангаж, давагдашгүйхүчин зүйлийн нөлөөллийг бууруулах талаар хууль эрх зүйн болон бодлогын баримт бичгүүдэд мөн туссан байгаа.

Улаанбаатар хот 100 хувь газрын доорх ус хэрэглэдэг. Энэ нь байгалийн цэвэр усаар унд, ахуй, үйлдвэрлэл үйлчилгээ бүгдийг хангаж байна гэсэн үг. Ус хангамжийн дутагдлаас урьдчилан сэргийлэх боломж нь гадаргын усыг хуримтлуулах явдал юм. Дахин хэлэхэд, усны зүйзохистойхэрэглээг нэвтрүүлэх нь хамгийн чухал гэдгийг эрдэмтэн судлаачид байнга анхааруулж байна. Манайдээр хэрэгжиж эхэлж байгаа АНУ-ын Мянганы сорилын сангийн төсөл нийслэлчүүдийг хагас зуун жил ундны усаар хангах улмаар цэвэр усыг 00-доо хийж татдаг явдлыг таслан зогсоож эрүүл ахуйн шаардлага хангасан саарал ус үйлдвэрлэлд хэрэглэдэг болох зорилттойбайна.

-“Яндангаа хөөлье” аян хэрэгжиж байгаа. Одоогоор хичнээн айлын янданг хөөлөөд байгаа вэ?

-“Яндангаа хөөлье” аяныг ирэх арванхоёрдугаар сарын 10 хүртэл орон даяар явуулна. Аяны хүрээнд “Таван толгойтүлш” ХХК-д яндан хөөлөгч 400 ажилтныг найман удаагийн сургалтаар бэлтгэлээ. Залуус яндан хөөлөх багажаа өөрсдөө хийсэн. Цаашид өмнө нь сургасан 100 мэргэжилтэнтэйнийлээд 500 хүн зэрэг ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 16 мянган дуудлага хүлээн авч, 11 мянган айлын янданг үнэ төлбөргүйхөөлж, засвар үйлчилгээ хийгээд байна. Энэ тооны хүнд яндан, ханан пийшин хэрхэн хөөлөхийг зааж өгсөн гэсэн үг. Цаашдаа бэлтгэгдсэн залуус маань дуудлагаар төлбөртэйүйлчилгээ хийдэг ажлын байртайбас болж байгаа юм. Энэ удаад орчны бохирдлыг бууруулах үндэснийхороо сургалт, залуусын цалинг хариуцаж байгаа. Германд яндан хөөлөгч нарийн мэргэжилд тооцогддог юм байна.

-Сүүлийн асуултаа өөр тийш нь чиглүүлье. УИХ-ын эмэгтэй гишүүдийн чуулганы хуралдаан дээр ярьсан яриаг өөлөх, өлгөж авах, мушгин гуйвуулах хандлага сүүлийн үед анзаарагдаж байгаа. Энэ юу болоод байна гэж та харж байна вэ. Зохион байгуулалттай сошиал баг ажиллаж байна гэж ярьж байна?

-Зохион байгуулалттайбаг ажиллаж буйг мэдэхгүйюм. Харин судалгаагаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр эмэгтэйулстөрчдийг илүүтэй“шоглодог” гэсэн дүгнэлт байдаг. Бид ч одоо алт мөнгө ухах, тендер авах, лиценз зарах энэ тэр юм байхгүй. Нийгмийн өмнө тулгамдаж буйасуудлыг шийдчих гээд болж бүтэхээрээ зохион байгуулалтад ороод ажиллаж байна. Мэдлэг боловсролтой, зан харилцааны соёлтой, багаар ажиллаж чаддаг сайхан эмэгтэйчүүд сонгогдсон. Минийхувьд нэг их гомдоллоод байх юм алга. Ард түмэн ухаантай. Хэн нь хэн бэ, юу хийж бүтээж байна гээд бүгдийг харж байгаа. Зүтгэж буйнэгнийг үнэлэхдээ л нэг үнэлнэ.

Х.Цэнд-Аюуш