Д.Сумъяабазар: Хөдөлгөөнд оролцох хүмүүсийг өнөөдрөөс эхлэн цахим хэлбэрээр хянана
2020/11/18
Монгол Улсын Ерөнхий сайд, салбарын сайдууд, Монголбанкны ерөнхийлөгч болон Нийслэлийн Засаг дарга нар Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.
Энэ үеэр Шадар сайд Я.Содбаатар "Улаанбаатар хот 1.6 сая иргэн бий. Тэг зогсолт хийх боломжгүй. Улсын зүрх болсон эрчим хүч, дулааны шугам гээд бүх юм эндээс хөдөлж байгаа тул тэг зогсолт хийхгүйгээр 90 хувьд барих зорилт тавьсан" гэв.
Иргэдийн болон автомашины хөдөлгөөний хязгаарлалтын талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар: Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 17-ны өдөр хотын хөдөлгөөн эрс нэмэгдсэн. Түгээлтийн ажилтнууд эрс нэмэгдсэн. Гэвч Улаанбаатар хот тэг зогсолт хийх аргагүй.
Инноваци технологийн газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг QR Ulaanbaatar гэдэг апплекейшныг нэвтрүүлсэн. Иргэдийн иргэний үнэмлэхний QR кодоо уншуулахад хаашаа зорчсон мэдээллийг нь хянах боломжтой болж байна. Өнөөдрөөс эхлээд энэ ажлыг нэвтрүүлж байна.
Өөрөөр хэлбэл тухайн иргэн А цэгээс Б цэг рүү явах бол иргэний үнэмлэхний QR кодыг уншуулж хаашаа явсныг нь тодорхой болгох боломжтой болж байна.
Зорчих хөдөлгөөнийг зохицуулж байгаа алба хаагчид ПОС машинтай байгаа. Иргэд иргэний үнэмлэхний ар дахь QR кодоо уншуулаад хаашаа явах гэж байгаагаа тодорхой хэлээд явчихвал маш амар байна. Бүх мэдээлэл бүртгэлийн хяналтад орно.
Сэтгэгдэл устгуулах хүсэлт илгээх