Дубайн гэрээг цуцлах шаардлагатайг “Рио Тинто”-д мэдэгдлээ
2020/12/22
УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас байгуулсан ажлын хэсгийн төлөөлөл, “Рио Тинто” компанийн шинээр томилогдсон гүйцэтгэх захирал Якоб Стаусхолмтай 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр цахимаар уулзаж, үүсээд буй шаардлага, нөхцөл байдлын талаар ярилцлаа.
Цахим уулзалтад Монгол Улсын Засгийн газрын ажлын хэсгийн дарга, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Б.Ганбат, дэд дарга Б.Солонгоо, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал, Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт, ЗГХЭГ-ын Хууль, эрх зүйн газрын дарга Н.Мягмар, Сангийн яамны Төсвийн орлогын хэлтсийн дарга Б.Тэлмүүн нар оролцлоо.
Энэ удаагийн цахим уулзалт нь “Рио Тинто” компанийн шинээр томилогдсон гүйцэтгэх захирал Якоб Стаусхолмын анхны уулзалт байсан бөгөөд тус компанийн Зэс, очир эрдэнийн группийн гүйцэтгэх захирал Арнауд Саурат, санхүүгийн захирал Элиас Скарфидас, бизнес хөгжил эрхэлсэн захирал Аршад Сайед, “Рио Тинто Монголиа” ХХК-ийн дэд захирал Х.Амаржаргал, зөвлөх Б.Өсөхбаяр нар байлцсан байна.
УИХ-ын 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Оюутолгой” төслийн Монгол Улсад ногдох үр ашгийг нэмэгдүүлэх, уг төслийн өмнө байгуулсан гэрээнүүдийг засаж сайжруулах тодорхой саналыг Засгийн газрын ажлын хэсгээс гаргаж зохих яриа хэлэлцээг эхлүүлээд байв. Гэсэн ч Австрали дахь “Рио Тинто” компанийн төмрийн хүдрийн уурхайг өргөтгөх явцад 46,000 жилийн түүхтэй соёлын өвийг сүйтгэсэн үйл явдалтай холбоотойгоор талуудын яриа хэлэлцээ зогсонги байдалд ороод байсан юм. “Рио Тинто” компанийн шинээр томилогдсон гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм нь 2021 оны 1 дүгээр сарын 1-нээс үүрэгт ажилдаа орох бөгөөд зогсонги байдалд ороод байсан яриа хэлэлцээг эрчимжүүлэх чин хүсэлтэй байгаагаа уулзалтын үеэр илэрхийлсэн юм.
“Оюутолгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын зардал их хэмжээгээр нэмэгдэж, төслийн үр ашиг буурсанд сэтгэл зовниж байгаагаа Засгийн газрын ажлын хэсгийн дарга Л.Оюун-Эрдэнэ илэрхийлж, төслөөс Монгол Улсад ногдох үр ашгийг эрс нэмэгдүүлэх, холбогдох гэрээнүүдийг засаж сайжруулах, шаардлагатай бол Дубайн гэрээ буюу Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг цуцлах зайлшгүй шаардлагатай байгааг “Рио Тинто” компанид мэдэгдлээ.
Засгийн газрын ажлын хэсгээс өмнө нь “Оюутолгой” төслийн гэрээний хэрэгжилтийг дүгнэх саналыг хөрөнгө оруулагч талд тавьж үүний дагуу уг төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын зардал ихээхэн нэмэгдсэн асуудлыг судалж, тогтоох үүрэг бүхий хөндлөнгийн шинжээч томилж ажиллуулах тусгай хороог “Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс байгуулахаар шийдвэрлэсэн.
Энэхүү цахим уулзалтын үр дүнд “Рио Тинто” компани аль болох зөвшилцөх замаар асуудлыг шийдвэрлэж, төслөөс Монгол Улсад ногдох үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой саналыг гаргаж харилцан ашигтай хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
Монгол Улсын Засгийн газрын Ажлын хэсэг Оюутолгой төслийн яриаг хэлэлцээг улам эрчимжүүлэн ажиллаж байна.
зочин · 2020/12/28
Багабандид гэдэг сахалтай мангас байгаа цагт оюутолгой сайжрахгүй.
Зочин · 2020/12/22
Залуу хумуус монголынхоо телее зев шийдвэр гаргаж ажиллаж эхэлж байгаад Амжилт хусье
Зочин · 2020/12/22
Монголын тал хамтран ажиллах хүсэл байгаа боловч Риогийн тал хэтэрхий шудрага бус байна,Дубайн гэрээг цуцлах нь ард түмний хүсэл зоригийн,тэвчээрийн хязгаар гэдгийг ойлгож залруулахгүй бол баяртай гэхийг ухаалгаар ойлгох ёстой.Үгүй бол төгсөхгүй маргаан,ажиллагаа царцах аюул гарахыг зальтангууд юу эс андхав!!!!!!!!!!!!!!
Съезхан · 2020/12/22
Оюу-Толгойгоос хэд дахин бага нөөцтэй Эрдэнэтийн орд газар хагас зуун жил Монгол улсыг тэжээж үр өгөөжийн нийт ард түмэн хүртээж байхад луйварчдын гараар хийсэн луйвар гэрээг яагаад цуцалж болохгүй гэж.Монгол улсын Засгийн газар нь Монголын нийт ард түмнийг.төлөөлөн ярьж байгааг Оюу-Толгойн удирдлагууд ойлгох ёстой. Өмнө нь хийсэн гэрээ хууль бус хийгдсэн Монгол улсын хуулийн гадуур хийгдсэн.тул цуцлах бүрэн.үндэслэлтэй.Тийм учраас гэрээг шинэчлэхийг Монголын нийт ард түмэн нь хүсэж байгааг ухамсарлан ойлгуулж шинээр гэрээ хийж ордын үр.шимийг.түмэн одон хүртээнэ гэж бүрэн итгэж байна.Амжилт хүсэе.
Зочин · 2020/12/22
Tsutslah shaardlagatai bish TSUTSLAH YOSTOI shuu
Иргэн · 2020/12/22
Шоу л болгож болохгүй дээ!? Оюу толгойн орлогыг монгол банкаар дамжуулахаас эхлээд хийх ажил их бий дээ!?
зөв · 2020/12/22
Баялагийн эзэн шиг харьцах ёстой. Багабандийг ТУЗ өөс зайлуулж чадаагүй нь л их муу байна. ЯАСАН ч их шуналтай хөгшин вэ
mongol · 2020/12/22
naaduulaa huuj yavuulah heregtei
гое · 2020/12/22
Сайн байна. Оюу толгой манайхтай зевшилцехед хэзээд бэлэн шуудээ. Дэлхийд нэгд орох баялагт шуналгуй яахавдээ