УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр өдөржин хуралдсан юм. Тус намын бүлэг ээлжит хуралдаанаараа Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах асуудал болон Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцжээ.

 

Тэгвэл хууль зүйн байнгын хороо өнгөрсөн хуралдаанаараа хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах нь зүйтэй гэж үзсэн ч чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ шийдвэрийг хүлээж авахгүй байх гэдэгт бүлгийн гишүүд саналаа нэгдсэн байна. Өөрөөр хэлбэл АН-ын бүлгийн гишүүд Ерөнхийлөгчийн адил Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулахгүй хамгаална гэсэн байр суурьт нэгдсэн аж.

 

Мөн “давхар дээл”-ийн санал хураалтын үеэр УИХ-ын гишүүн Х.Бат­тулга, Р.Бурмаа, Ж.Бат­зандан, М.Зоригт нар намынхаа эсрэг санал өгсөн байдаг. Тэгвэл тус намын зүгээс эдгээр дөрвөн гишүүндээ хариуцлага тооцох эсэх асуудлыг хэлэлцжээ. Эцэст нь намын дарга эдгээр гишүүдтэйгээ ойлголцож, шийдэх нь зүйтэй гэж үзсэн байна.