Төрийн ордонд сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ
2021/01/08
Өнөөдөр нийслэлийн хэмжээнд коронавирусийн халдварын тоо нэлээд нэмэгдэн БГД-т шинэ голомт үүссэн байж болзошгүй байдал үүсээд байгаа билээ. Гадуур олон нийт дундаас вирус тархалтыг олж тогтоохоор ажиллаж байгаа энэ үед Төрийн ордонд мөн хөл хорио тогтоожээ.
Учир нь Төрийн ордонд нэвтэрсэн хүний түргэвчилсэн оношлуурын шинжилгээний хариу эерэг гарсан байна. Хүмүүсийг өрөөнөөс нь гаргахгүй байна гэх мэдээлэл иржээ.
Түргэвчилсэн оношлуурын хариу эерэг гарсан иргэнээс PCR шинжилгээ авч, холбогдох газар руу илгээсэн байна. Шинжилгээний хариу гартал гарч, орох хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлажээ. Яг одоогоор УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байгаа юм.
Зочин · 2021/01/08