БГД-ийн 4, БЗД-ийн 17 дугаар хорооны батлагдсан тохиолдлуудын хөршүүд болон "Ачтан" эмнэлгийн голомтод нийт 13 тохиолдол шинээр илэрчээ
2021/01/13
Коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор сүүлийн 24 цагт хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Нэгдүгээр сарын 12-ны өдөр улсын хэмжээнд 16,975 хүнд PCR шинжилгээ хийхэд 13 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлууд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Тэдгээрийг задалж танилцуулбал,
- "Ачтан" эмнэлгийн голомтод нэг тохиолдол нэмэгдсэн. Тусгаарлалтад байсан эмчээс халдвар илэрлээ.
- БГД-ийн 4 дүгээр хорооны батлагдсан тохиолдлын хавьтал гурван гэр бүлийн долоон хүнээс халдвар илэрсэн.
- Батлагдсан тохиолдлын хөрш нэг хүн.
- БЗД-ийн 17 дугаар хорооны батлагдсан тохиолдлын гэр бүлийн хөрш дөрвөн хүнээс халдвар илэрсэн.
Сүүлийн 24 цагт 38 хүн эмчлэгдэж, ХУД-ийн 300 ортой эмнэлэг рүү шилжлээ.
Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,469 болсон бол үүнээс 909 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 536 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 1, хүнд 12, хүндэвтэр 87, хөнгөн 449 байгаа" гэв.
Зочин · 2021/01/13