ОХУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
2014/04/28
УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд өнөөдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд И.К. Азизовыг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр хоёр орны өнөөгийн улс төр, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, Монгол Оросын харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудыг онцлон ярилцжээ. Элчин сайд И.К. Азизов “Халхын гол”-ын ялалтын баярыг хоёр талдаа ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэхэд анхаарч ажиллаж байгаагаа илэрхийлсэн. Түүнчлэн УИХ-ын дэд дарга М.Энхболдыг ирэх тавдугаар сард болох Санкт-Петрбургийн Эдийн засгийн форумд оролцохыг урьсан байна.