Ононгийн Цолмон МАХН-ыг удирдаж байгаа юу?
2014/04/29
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан Засгийн газрын тухай болон УИХ-ын тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ эхний хэлэлцүүлгээр батлаж,, чингэхдээ уг хуулийг 2014 оны 7 сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлэх заалтыг дэмжсэнтэй холбоотойгоор улс төрийн амьдрал "буцалж" эхлээд байна.
МАХН, АН-ын урт болон дунд хугацааны түншлэлийн гэрээ байгуулахаар яригдаж буй бөгөөд зарим эх сурвалжийн өгүүлж буйгаар энэ долоо хоногт эцэслэгдэж, гарын үсэг зурах гэнэ.
Хамгийн сонирхолтой нь уг гэрээ байгуулах болон бусад АН-ын зарим удирдлагатай хэлэлцээр хийх ажлыг МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва бус Монгол улсын Тэргүүн хатагтай асан Ононгийн Цолмон биечлэн удирдаж байгаа тухай эх сурвалж өгүүлж байна.
Ер нь сүүлийн үед МАХН-ын аливаа гол шийдвэрийг Д.Тэрбишдагва, Г.Шийлэгдамба бус О.Цолмон гаргах болсон тухай хэвлэлээр бичих болсон билээ.
Нэгэнтээ Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр: "О.Цолмон улс төрд маш их амжилт гаргах боломжтой, боловсрол өндөртэй хүн. Миний хань болсноор л энэ боломжоо алдсан" хэмээж байсан юм.
Үнэхээр ч О.Цолмон Н.Энхбаярыг улс төрд орохоос өмнө буюу УИХ-ын 1992 оны сонгуульд МҮДН-аас нэр дэвшиж, 2000 онд ТЕГ-т зөвлөхөөр ажиллаж байсан аж.
Мөн У.Хүрэлсүх 2002 онд Н.Энхбаярт хандан:
"Энэ улс орныг та удирдаж байна уу? таны эхнэр удирдаж байна уу?" хэмээн шүүмжилж байсан удаатай.
Э.Мягмар
Янтгар · 2014/05/01
Янтгар хатан төр барьж байсан удаатай. энүүгээр л Монголын төр дутав гэж
Зочин · 2014/04/30
yagaad bolohgui gej...Bas shorond hiichih vii dee. EBI guai