ТЦА: Нийслэлээс гарах хөдөлгөөнийг бүрэн хаагаагүй, тодорхой хэмжээнд хязгаарлалттайгаар зорчуулж байгаа
2021/01/23
Нийслэлийн шалган нэвтрүүлэх товчоодоор гарах хөдөлгөөнийг хаасан гэх мэдээлэл гараад байна.
Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад "Нийслэлээс гарах хөдөлгөөнийг бүрэн хаагаагүй, тодорхой хэмжээнд хязгаарлалттайгаар зорчуулж байгаа. Тодруулбал, хүнс, шатахуун, өвс зэрэг тодорхой чиг үүргийн машинуудыг гаргаж байна. Харин хувийн жижиг авто машинтай иргэдийг гаргахгүй байгаа" гэх мэдээллийг өглөө.
Улсын Онцгой комиссоос мөн энэ талаар тодруулахад "Нийслэл бол голомтот бүс нутаг. Иймд гарах хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон хэвээр байгаа. Орон нутгаас ирээд нийслэлд гацсан иргэдийг судалгааг аймгуудаас авсан. Тухайн судалгаанд суурилан аймгуудын болон нийслэлийн Онцгой комисс хамтран иргэдийг хот хооронд зорчуулах ажлыг халдвар хамгааллын дэглэмийг сахиулан зохион байгуулж байгаа. Аймгуудаас ирүүлсэн судалгаанд нэр нь байхгүй иргэдийг хотоос гаргахгүй. Учир нь дээрх судалгаанд үндэслэн иргэдийг тухайн орон нутагт нь тусгаарлах ёстой тул нэрс багтаагүй бол гаргах боломжгүй" гэлээ.
Харин орон нутгаас нийслэлийг зорин ирж буй иргэд асуумж бөглөх нэвтрэх боломжтой юм.
Өнөөдөр нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хийсэн хэвлэлийн хурлын үеэр орон нутгаас ирсэн иргэдийн нийслэлээс гарах ажил хэвийн үргэлжилж байгаа гэдгийг тодотгосон билээ.
Зочин · 2021/01/30
Зочин · 2021/01/26