Дорноговь аймагт орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлана
2021/01/30
Дорноговь аймагт коронавируст /ковид-19/ халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан тус аймгийн Засаг дарга захирамж гаргаж 2021 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 20:00 цагаас аймаг, сумдаас гарах, орох хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлахаар болсон.
Иргэд зайлшгүй шаардлагаар орон нутагт зорчих тохиолдолд сум, аймгийн Шуурхай штабаас зөвшөөрөл авч нэвтрэх болсныг анхаарна уу хэмээн Дорноговь аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.
zochin · 2021/02/01
Odoo gaduur ch hul hudulguun ihseed l bna. Haldvar odoo haa saigui garch ehelj bna. Tsagaan saraar odoo yadag um boldoo. Er ni mongol ulsiin hudaldaanii togtoltsoo importoor 100 zartsuulan 10-iig oldog balai zagvartai bolchihson.
Аялагч · 2021/01/30
Замын үүд бол жинхэн стратегийн сум. Гайтай новшоос болж авто зам хаавал Монгол улс ачаа тээвэр доголдоно.