Арьс ширний үйлдвэрээс коронавирусийн халдварын 18 тохиолдол илэрчээ
2021/02/03
Улаанбаатар хотод байрлах арьс ширний нэг үйлдвэрийн 18 ажилтнаас коронавирусийн халдвар илэрчээ. Энэ талаар албаны эх сурвалж үнэн гэдгийг батлав.
Өнөөдөр 11:00 цагийн байдлаар Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 1,859 болсон. Үүнээс 1,392 нь нийслэлд бүртгэгдээд байгаа юм.
Тэгвэл 11:00 цагаас хойш ийнхүү коронавируст халдварын тохиолдол дахин 18-аар нэмэгдэж байна.
"Нэгдүгээр сараас хойш Улаанбаатар хотод коронавируст халдварын 30 гаруй голомт бүртгэгдсэний 9 нь одоогоор өндөр идэвхжилтэй байгаа. Халдвар гэр бүл, ажлын газар, дэлгүүрийн хүрээнд гарч үргэлжлэх төлөвтэй байгаа" гэдгийг ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл хэлж байв.