Ерөнхийлөгч Цэцийн гишүүдтэй ганцаарчилсан уулзалт хийж эхэллээ
2021/02/05
Ерөнхийлөгч Х.Баттулга ойрын өдрүүдэд Үндсэн хуулийн Цэцийн гишүүдийг дуудаж ганцаарчилсан уулзалтуудыг хийж байна. Өчигдөр үд дунд л гэхэд Цэцийн гишүүн Ц.Нанзаддорж Ерөнхийлөгчид бараалхжээ.
Ерөнхийлөгчийн хувьд тун ойрын үед Цэц дээр өөртэй нь холбоотой хоёр том асуудал үүсэхээр нөхцөл бүрдсэн. Эхнийх нь Үндсэн хуулийн 30.2-т “...Ерөнхийлөгчөөр ... зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн нь одоогийн Ерөнхийлөгч дахин нэр дэвших эсэхэд асуулт тавьчихаад байна.
Энэ маргааныг Үндсэн хуулийн Цэц хэрхэн шийдвэрлэхээс Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших эсэх нь шалтгаална.
Үүнээс гадна УИХ-ын дарга асан Р.Гончигдорж “...Зургаан жилийн хугацаатай зөвхөн нэг удаа сонгоно” гэж заагаад Үндсэн хуулийн 31.7 дахь хэсгийг хүчингүй болгосон. Иймд Үндсэн хуулийн зүйлчлэлээр ялгавал 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрөөс Ерөнхийлөгчийн бүрэн эрх зургаан жил болж, Ерөнхийлөгчөөр иргэн зөвхөн нэг удаа л сонгогдож болохоор болсон. Тиймээс Ерөнхийлөгч Х.Баттулгын ийн бүрэн эрх 2023 онд дуусах ба ээлжит сонгууль 2023 оны зургадугаар сард болох ёстойг Үндсэн хууль хэлж байна.
Тэгэхээр 2021 оны сонгуульд одоогийн Ерөнхийлөгч нэр дэвшиж болно, болохгүй гэх яриа, мэтгэлцээн Үндсэн хуулийн бус” гэж тайлбарлаад байгаа. Улмаар Үндсэн хуулийн Цэцэд мэдээлэл гаргасан. Энэ бас Цэцээс шийдэл хүлээж байгаа гэсэн үг.
Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх огцрохдоо “...Ерөнхийлөгчид Үндсэн хуулийн дагуу хариуцлага тооцох ёстой гэж эрх баригч намын даргын хувьд үзэж байгаа” гэсэн. Хэрвээ МАН-ын дарга У.Хүрэлсүх энэ үгээ биелүүлнэ гэвэл Үндсэн хуулийн 35.2-т “...Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчвөл Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг үндэслэн УИХ хэлэлцэж чуулганд оролцсон нийт гишүүний дийлэнх олонхийн саналаар огцруулна” гэж зааснаар Ерөнхийлөгч Х.Баттулгад итгэл үзүүлэх асуудал яригдана гэсэн үг.
Иймээс Ерөнхийлөгчийг эдгээр асуудалдаа “хамгаалалт” авч Цэцийн гишүүдтэй уулзав уу гэж хардахаар байна.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Бат · 2021/02/06
Зах зээлийн энэ тогтолцоог олигаркууд хэвийн явуулахгүйгээ харууллаа одоо параламентаа 2 танхимтай болгож төрд ард түмний хяналт хэрэгтэй байна
Ард · 2021/02/05
Цэцийн гишүүдийн эрх үүргийн талаар хуулийн төсөл УИХд удахгүй өргөн барих барьж магагдгүй. Ингэснээр цэцийн хараат бус байдал нэмэгдэх байх. Хардаад хэрэггүй ккк
Зочин · 2021/02/05
Хардах эрх хэнд байж болно. Харин цэц дээр асуудалаа шийдүүлэх гэж байгаа хүн цэцийн гишүүдийг ээлж дараалан дуудаж уулзах эрх байдаг юм уу. Төрөөс төрсөн тэр бумтан Нанзаддорж
Зочин · 2021/02/05
Нээх л их ХАРДДАГ хүмүүс . МАН ийнхан нь ДУРААРАА ХУУЛЬ баталсанг ХЭН Ч ярихгү байна. МАН харин ХҮССЭН бүхнээ хийж байна да.
Иргэн · 2021/02/05
Иргэн · 2021/02/05
Иргэн · 2021/02/05
Миний бодож байгаагаар улсын ерөнхийлөгч ҮХ-ийн ЦЭЦ-ийн гишүүдтэй ганцаарчлан уулзах нь хориотой бөгөөд байж боломгүй үйлдэл?! Үнэхээр асуудал байгаа бол албан хэмжээнд л харьцах ёстой
иргэн · 2021/02/05
Баттулга ерөнхийлөгч Цэцийн гишүүдтэй уулзан дарамталж болохгүй,ингэвэл монголд хууль байгаад яах билээ,дээдсүүд хууль зөрчдөгөө зогсоох ёстой.
Зочин · 2021/02/05
Өвгөд эмгэдийн бөөгнөрлийг цэц гэнэ
zochin · 2021/02/05
shudarga l shiidverleh heregtei