Шуурхай: 38 тохиолдол шинээр батлагдлаа
2021/02/05
Эрүүл мэндийн яамны өнөөдрийн /2021*02*05/ 11:00 цагийн мэдээллээр манай улсад 1890 тохиолдол бүртгэгдээд байсан.
Тэгвэл өнгөрсөн 24 цагийн хугацаанд 38 шинэ тохиолдол нэмж бүртгэгдсэн байна. Ингэснээр Монгол улсад нийт халдварын тохиолдол 1928 тохиолдол бүртгэгдлээ.
Халдвар илэрсэн хүмүүсийн ойрын хавьтлыг тогтоох, шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байгаа аж. Иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримталж, өөрийгөө хамгаалахыг анхааруулж байна.
Дараах газруудаас 38 халдвар илрээд байна. Үүнд
Монгол шир ХХК-тай холбоотой 6, БХИС-н ажилтаны хүүгийн найз 2,
ББСБ-тай холбоотой 3,
Гутлын цехтэй холбоотой 4,
Сонгдод батлагдсан тохиолдлын гэр бүл 2,
Микс пиццатай холбоотой 1,
Х апартментийн оршин суугч 1,
Төмөр замын ажилтаны гэр бүл 1,
Өргөө амаржихад төрсөн эхийн гэр бүл 1,
Ховд аймагт батлагдсан тохиолдлын хавьтал 1,
БЗД-н 2-р хорооны ... байрны хавьтал 1,
ХУД-н 4-р хорооноос гэр бүлийн 3,
СХД-н 3-р хорооноос гэр бүлийн 3,
21 худалдааны төвтэй холбоотой 1,
БГД-н 24-р хорооноос 1,
БГД-н 16-р хорооноос 1,
Нүүдэлчин ресторанд батлагдсан тохиолдлын хавьтал 1,
ЗХ-ний 110-р ангиас 1,
Бөмбөгөр-н арын М плаза-н ажилтан болон гэр бүлийн 3 хүн
Нийт тохиолдол 1928 боллоо