Б.Ундармаад холбогдох хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаажээ
2021/02/05
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Ундармаад холбогдох хэргийг прокурорын эсэргүүцлийн дагуу 2021 оны 2 дугаар сарын 5-ны өдөр хянан хэлэлцэв.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцээд Б.Ундармааг улс төрд нөлөө бүхий этгээд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө буюу бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сар хорих ял оногдуулжээ.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцээд Б.Ундармаад оногдуулсан ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох ял болгон өөрчилж шийдвэрлэсэн юм.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Сүрэн · 2021/02/06
Жирийн нэг ядарсан хүн гар утас авсан хэргээр олон жил суусан энэ эрхмүүд банк дампууруулчихаад бараг л зүгээр шахам ээ хөөрхий монголын шүүх гэж
Зочин · 2021/02/06
Шүүхийг шүүрдэх хэрэгтэй ийм цагаан захднуудад үйлчилдэггүй хахууль авдаг шүүгчид хэрэггүй цалинг нь багассаг цалин нэмээд дарга нарт үйлчилдэг болсон
Бат · 2021/02/06
Зах зээлийн энэ тогтолцоог олигаркууд хэвийн явуулахгүйгээ харууллаа одоо параламентаа 2 танхимтай болгож төрд ард түмний хяналт хэрэгтэй байна
Зочин · 2021/02/05
Шүүх биш айж цагаатгах газар болоод бна
Монголын шүүх ч гэж дээ · 2021/02/05
Монголд шударга ёсыг үгүй хийж, шударга ёсыг уландаа гишгэж байдаг ганц байгууллага байдаг. Тэр бол ШҮҮХ бол ШҮҮГЧ нэр зүүсэн юмнууд. Жинхэнэ авилгажсан шаарнууд. Энэ хэргийг дахиад л хойшлууллаа. Бат-Үүлийн хэргийг 12 удаа хойшлуулсан. Эд л улс төрчдийн гэмт хэргийг гааруулдаг.