Ж.Амгалан: Хөл хорионы үеэр хувийн машин явах тохиолдол нь эмнэлгийн яаралтай тусламж болон гачигдал
2021/02/10
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс хойш яаралтай эмнэлгийн тусламж авах шаардлагатайгаас бусад тохиолдолд хувийн автомашин хөдөлгөөнд оролцуулахгүй гэдгийг
Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан хэллээ.
Тэрбээр "Хөл хорионы үеэр ямар ч ажилтай байсан хувийн машиныг явуулахгүй. Хувийн машин явах ганцхан тохиолдол нь эмнэлгийн яаралтай тусламж болон гачигдлын асуудлаар явж болно.
Ингэхдээ аль эмнэлэг рүү ямар шинж тэмдэгтэйгээр явж байгааг нь цахим сүлжээгээр Эрүүл мэндийн яамнаас аваад таблетууд дээрээ суулгаад өгчихсөн байгаа.
Тиймээс аль эмнэлэг рүү явахыг эмнэлгийн байгууллагаас эхлээд хамгаалалтад гарч байгаа төрийн алба хаагчид эхэлж хандаад түргэн хүргэх ажлыг зохион байгуулна.
Хаанаас хөдөлсөн машин хаана хүрэх бүх маршрут хяналтын камерт бичигдэх учраас дэмий сэлгүүцэх боломж бага. Мөн ОБЕГ болон Цагдаагийн байгууллага хамтран дрон нисгэж харна.
Хамгаалалтад ажиллаж буй төрийн албан хаагчид 24 цагаар ажиллана. Ингэхдээ найман цагийн хугацаатайгаар ээлж солигдох юм” гэв.