"Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ээр зургаан дүүргийн 12 хорооноос 26 халдварын тохиолдлыг илрүүлжээ
2021/02/16
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сүүлийн үед батлагдсан коронавируст халдварын тохиолдлуудын байршлыг танилцууллаа.
"Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын хүрээнд 200 мянга гаруй хүнийг шинжилгээнд хамруулж, өнөөдрийн байдлаар нийт 26 халдварын тохиолдлыг илрүүлээд байна. Эдгээр тохиолдол нь:
- БГД-ийн 3, 12, 25 дугаар хороо
- БЗД-ийн 26 дугаар хороо
- СБД-ийн 18 дугаар хороо
- СХД-ийн 7, 39 дүгээр хороо
- ХУД-ийн 2, 4 дүгээр хороо
- ЧД-ийн 2, 6, 12 дугаар хороонд тус тус бүртгэгджээ.
Халдвар батлагдсан тохиолдлуудын хавьтлаас мөн илэрч байгааг А.Амбасэлмаа дарга хэллээ.
Үргэлжлүүлэн тэрбээр "Сүүлийн өдрүүдэд халдварын тохиодол нэмэгдэж байсан ч хөл хорионы үед буурах хандлагатай байна. Олуулаа цуглахгүй байх, бөөгнөрөл үүсгэхгүй байх нь халдварын тархалтад нөлөөлж байгаа нь харагдлаа.
Нийт халдварын батлагдсан тохиолдлын 40 хувь нь гэр бүлийн хүрээнд, бусад тохиолдол ажлын газар, арга хэмжээнд оролцох, гадуур явсан зэргээс үүдэн халдварт өртсөн байгаа" гэдгийг хэллээ.