32 хүнээс шинээр халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 2,755 боллоо
2021/02/24
Эрүүл мэндийн яамнаас короавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Өчигдөр улсын хэмжээнд 26,058 хүний сорьцод шинжилгээ хийхэд 32 хүнээс коронавирус илэрчээ. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол 2,755 боллоо. Үүнээс одоогоор 2,070 хүн эдгэрээд байгаа бол 670 хүн эмчлэгдэж байгаа талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.