"ОХУ-д бүтээсэн коронавирусийн эсрэг Спутник-V вакцины эхний ээлж өнөөдөр ирнэ. Дараагийн татан авалтууд тасралтгүй хийгдэх бэлтгэлүүд хангагдаж байна. Иргэд тун удахгүй дөрвөн төрлийн вакциныг сонголтоор хийлгэх боломж бүрдэж эхэлж байгаа"-г Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан мэдээлжээ.

 

  1. Манай улс Их Британийн Оксфордын их сургуулийн Astrazeneca вакциныг 150,000 тунг авч, дархлаажуулалтаа эхлүүлээд байгаа. Өчигдрийн байдлаар эрүүл мэндийн салбарын 3,112 эмч, ажилтныг уг вакцинаар дархлаажуулжээ.
  2. БНХАУ-аас Синофарм вакциныг 300,000 тунг авчирч хадгалсан. Энэ вакцинд ДЭМБ-аас зөвшөөрөл өгөхөөр дархлаажуулалтаа эхүүлэхийг холбогдох албаныхан мэдээлсэн билээ.
  3. ОХУ-ын Спутник-V вакцинд ДЭМБ-аас зөвшөөрөл олгоогүй байгаа. Гэхдээ нөөцөө бүрдүүлж, татан авалтаа эхлүүлж байгаа аж.
  4. Дээрх гурваас гадна манай улс АНУ-ын эм үйлдвэрлэгч Pfizer компани Германы BioNTech компанитай хамтран бүтээсэн Pfizer вакциныг авах юм. Уг вакцинд ДЭМБ зөвшөөрөл олгоод байгаа билээ.

"ОХУ-ын Спутник V болон БНХАУ-ын Сенофарм компанийн вакциныг ДЭМБ эмнэл зүйн туршилт судалгааны үр дүнг нь үнэлж, яаралтай горимоор баталгаажуулах үйл ажиллагаа явагдаж байна. Ойрын хугацаанд баталгаажуулалтыг өгнө" хэмээн ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица мэдээлж байв.