Н.Алтанхуяг: Бид ядарч байна
2014/05/02
Чуулганы нэгдсэн хуралдаанаар "Чингис" бондын эх үүсвэрээр санхүүжүүлж байгаа төслүүдийн талаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдээлэл хийлээ.
Тэрбээр гуравдугаар сарын 31-ний өдрийн байдлаар “Чингис” бондын 1,5 тэрбум ам.долларын эх үүсвэрээс нийт 10 төсөл хөтөлбөрт 1,3 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний санхүүжилтийг олгоод байна.
Аймгийн төвүүдийг холбох орон нутгийн замын төсөл, “Гудамж” төсөл, нийслэлийн инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн төслүүд, шинэ төмөр зам, Тавантолгой, Эгийн голын цахилгаан станц, “Буянт-Ухаа1” орон сууцны хороолол, барилга болоод хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэлийг дэмжихэд Чингис бондын хөрөнгийг зарцуулж байна гээд эдгээр төслийн явц, үр дүнгийн талаар танилцуулсан юм.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг "Орон нутгийн автозамын төслийг санхүүжүүлснээр Дундговь, Баянхонгор аймгуудыг нийслэл хоттой хатуу хучилттай автозамаар холбоод байна. Өмнөговь, Дорнод, Сүхбаатар, Хөвсгөл аймгийн замын ажил энэ оны 8 дугаар сард дуусна. “Чингис” бондын санхүүжилтээр нийт 1800 км зам баригдахаас 930 км-ийг дуусгасан. Ажлын гүйцэтгэл 68 хувьтай байна" гэлээ.
Мөн "Шинэ төмөр зам” төслийн хүрээнд Тавантолгой-Сайншанд-Чойбалсан, Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн нийт 1800 км төмөр зам баригдана. “Чингис” бондын хөрөнгөөс 267 км төмөрзамын барилгын ажлыг 164,2 сая ам.доллараар санхүүжилж, Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын барилгын ажил, төслийн нэгжийн үйл ажиллагааны зардалд олгосон. Нийт 267 км төмөр замын барилгын ажлын гүйцэтгэл 25 хувь, газар шорооны ажил 70 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.
Түүнчлэн Улаанбаатар хотын автозамын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах, хот төлөвлөлтийг сайжруулах зорилгоор батлагдсан “Гудамж” төслийн хүрээнд 33 уулзварт шинэчлэлт хийхээс 17-г нь хүлээлгэж өгсөн. Туул, Сэлбэ голын дагуу хурдны зам барих ажлын эхний санхүүжилтийг олгосон. Ирэх сард барилгын ажил эхэлнэ. Нийслэлийн инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийг сайжруулах нийт 416 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 92 төслийг 2013, 2014 онд хэрэгжүүлэхээр тусгасан. Үүнээс Хөгжлийн банк эхний ээлжинд 200 тэрбум хүртэл төгрөгийн санхүүжилт олгохоос 101.8 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон. “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд орон сууцны 7 хороолол, 10 гэр хорооллын цэвэр ус, бохир ус, цахилгаан, дулаан, кабелийн инженерийн шугам сүлжээг цогцоор нь шийдэх юм. Гэрээ байгуулсан 33 ажлын гүйцэтгэл 70 гаруй хувьтай байна.
Ноолуур, ноос, сүү, оёмол бүтээгдэхүүн, хүлэмжийн аж ахуй зэрэг хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн 5 салбарын үйлдвэрлэлийг дэмжих 269 тэрбум төгрөгийн санхүүжилтийн гэрээг ҮХААЯ, Голомт банктай хамтран байгуулсан. Голомт банк 189 компанийн материал хүлээн авснаас 53 компанид 53.7 тэрбум төгрөгийн зээл олгоод байна.
Тавантолгойн нүүрсний орд газрыг түшиглэн 450 МВт-ын хүчин чадал бүхий цахилгаан станц барих төслийн эхний ээлжинд 16 сая ам.долларын санхүүжилтийг давуу эрхийн хугацаанд хөрвөх нөхцөлтэй мезанин зээл хэлбэрээр олгохоор заасны дагуу төслийн бэлтгэл ажилд 14 сая ам.долларын санхүүжилт олгоод байна. Эгийн голын усан цахилгаан станцын төсөлд 34 сая ам.долларыг Засгийн газрын үнэт цаасны эх үүсвэрээс олгохоор шийдвэрлэсэн.
Төрийн орон сууцны корпорацийн “Буянт-Ухаа-1” орон сууцны хорооллын 1764 айлын 28 барилгын ажлыг санхүүжүүлж байна. Залуу гэр бүл, ахмад настан, төрийн албан хаагчдад зориулсан уг барилгын нэг.ам метр нь нэг сая 280 мянган төгрөгийн үнэтэй. энэ нь иргэдийг хямд үнэтэй орон сууцаар хангах ач холбогдолтой төсөл юм. Эхний ээлжийн 567 айлын 9 барилга бэлэн болсон бөгөөд үлдсэн барилгуудыг энэ оны 2 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулна.
-Байшин үйлдвэрлэх комбинатын төслийн нийт өртөг 42.0 сая ам.доллар. “Эрэл” ХХК өөрийн хөрөнгөөр 13.1 сая ам.доллар, Засгийн газрын үнэт цаасаар 14.0 сая ам.долларыг санхүүжилт хийсэн. “БҮК-1” төсөл хэрэгжсэнээр Нийслэлийн агаар, хөрс, усны бохирдлыг бууруулахад ихээхэн үүрэг гүйцэтгэх бөгөөд “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Улаанбаатарт 184 мянган айл өрхийг орон сууцаар хангах ажлын хүрээнд жил бүр 150 мянган ам.метрээс доошгүй талбай бүхий олон нийт, орон сууцны барилга байгууламж, 5000 айлын амины орон сууцыг тус тус үйлдвэрлэх юм.
Монгол Улсын анхны өөрийн өмчлөлийн “Чингис хаан” Боинг-767 онгоц худалдан авах зардлыг санхүүжүүлсэн. Энэ түр санхүүжилтийг АНУ-ын “Экс Им” банкны урт хугацаатай, хямд санхүүжилтийн эх үүсвэрт шилжүүлж “Чингис” бондын эх үүсвэрээс санхүүжүүлсэн 81 сая ам.долларын төлбөр эргэн төлөгдсөн байна.
Дотоодод барилгын арматур, төмрийн хүдрийн нойтон баяжмал үйлдвэрлэх дөрвөн төсөлд 50 сая хүртэлх ам.доллартай тэнцэх төгрөгийг “Чингис” бондын эх үүсвэрээс санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн, тус төслүүдээс “Бэрэн групп” ХХК-ийн барилгын арматурын төсөл, “Монголросцветмэт” ХХК-ийн хэрэгжүүлж буй барилгын төмрийн хүдрийн ордыг түшиглэн төмрийн хүдрийг нойтон аргаар баяжуулах үйлдвэр байгуулахад санхүүжилт олгохоор шийдвэрлэсэн хэмээлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: "Чингис бондоос сурагчийн дүрэмт хувцсыг санхүүжүүлсэн. Гэтэл сурагчийн форумын нэг размертай. Сурагчдад дүрэмт хувцас нь томдоод эсвэл багадаад таарахгүй байна. Энэ шахааны бизнесээ хэзээ болих вэ? Чингис бондоос төгрөг, доллараар хэдэн төгрөг үлдсэн бэ? Дансны хуулгаар нь авъя" хэмээсэн юм.
Үүний хариуд Н.Алтанхуяг: "Чингис" бондын хөрөнгөөс сурагчийн форумыг санхүүжүүлээгүй. Хэрвээ форум нь томдсон бол жижгийг нь авна биз. Харин бид шахааны бизнес, авлигажсан төсөв хоёрыг арилгах гэж ядарч байна гэсэн юм.
za okei · 2014/05/05
Sain
Зочин · 2014/05/05
Altankhuyag ajlaa sain hiideg mundag hun.hiisen ymtao yrih zuiltei hun bargiin dairaltand barits alddaggui ym. uneheer nudend tusah sain ajluudiig hurdan hiij bga.hezee irgediig sonsoh 1111utas bailaa.hezee l eronhii saidiin 30 minut gej bailaa.bodooch ta nar.ym hiij bga negniige unagad orond oliggui ym garhaar amidral bur l dordono bizde
Зочин · 2014/05/04
Ene ALtanhuyag ichne hariutslaga hyleene gedgiig meddeggyi bh
Зочин · 2014/05/04
ta nariig undug iduulj tansagluulahgui shuu. davarsan gar uu harin
Зочин · 2014/05/03
Өмнөх засгийн үед ямар ч байсан одооноос дээр байсанаас санаад байх юм. Чиний амжиргаа энэ засгийн үед тэгвэл овоо дээшилж дээ.
bilege · 2014/05/03
Saidiinhaa vgend oroldoo yadaraagaad baihiin h****aan
Зочин · 2014/05/03
chadvargui yumnuud ****val taarnashdee
Зочин · 2014/05/03
Бид өмнөх засагын үед ямар бсанаа мартажээ.Сү.Батболд бол жинхэнэ самарч бсандаа
Зочин · 2014/05/03
ene odoo boliosoi bilee
Зочин · 2014/05/03
Худлаа ярихаас өөр юм мэдэхгүй коммунист ерөнхмй сайд аа. Бид нар өндөг идэж болох уу. Арвайн гурил байнга идээд хэцүү байна.
Зочин · 2014/05/03
idsen zoosoo taaruulah geed yadarch bga manaihaan saidiigaa oilgooroo
Зочин · 2014/05/03
ajilaa hiij chadahgui bj ajilaa uguuch