210 хүнээс халдвар илэрч, улсын хэмжээнд халдварын нийт тоо 5,186 боллоо
2021/03/22
Өчигдөр 10,049 хүний сорьцод шинжилгээ хийхэд 210 хүнээс коронавирус илэрлээ. Ингэснээр монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 5,186 боллоо.
Өнөөдрийн байдлаар 3,606 хүн эдгэрээд байгаа бол 1,407 хүн эмчлэгдэж байна.
ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн
"Сүүлийн хоногт 16 лабораторид 10,049 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 210 хүнээс халдвар илэрсэн. Ингэснээр нийт халдварын тоо 5,186 болж байна. 210 тохиолдлын 209 нь дотоодод бүртгэгдсэн.
Сүүлийн 24 цагт гадаадаас зөөвөрлөгдсөн буюу Будапешт-Улаанбаатарын онгоцоор ирсэн зорчигчдын дундаас нэг хүн халвар авсан нь батлагдлаа. Дотоодын халдварын 209 тохиолдлын 206 нь Улаанбаатарт, Хөвсгөл аймагт 3 тохиолдол бүртгэгдсэн. Халдвар авсан 210 хүнээс 185 нь ойрын хавьтал байна. 25 хүний халдвар авсан эх уурхайг тогтоохоор ажиллаж байна.
Халдварын эх уурхайг нь тогтоож байгаа хүмүүсийн оршин суух хаяг:
- БЗД-ийн 5, 11, 15 дугаар хороо,
- СБД-ийн 7 дугаар хороо,
- БГД-ийн 4, 5, 11, 20, 24, 25 дугаар хороо,
- ХУД-ийн 1, 11, 17, 18 дугаар хороо,
- ЧД-ийн 5, 17 дугаар хороо,
- СХД-ийн 9, 14, 26 дугаар хороонд байна.
Сүүлийн хоногт 129 хүн эмчлэгдэн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 3,606 боллоо.
Өнөөдрийн байдлаар нийт 1,407 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь хөнгөн 1,209, хүндэвтэр 180, хүнд 15, нэн хүнд 3 хүн байна.
Халдварын нөхцөл байдал улам хүндэрч байна. Та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиарай" гэв.
Зочин · 2021/03/22
zochin · 2021/03/22
Хотоо НИЙТЭД НЬ НҮХ СҮВ ҮЛДЭЭЛГҮЙ НЭГ БҮРЧЛЭГ АРИУТГААЧ ЭЭ хүн ардаа бодооч ээ СОНГУУЛЬД ЗАРЦУУЛАХ ТЭР ИХ МӨНГӨӨ ард түмнийхээ төлөө болоод хотынхоо АРИУТГАЛД ЗАРЦУУЛААЧ ЭЭ 10 ХОНОГ ХОТЫГ ӨДӨР БҮР АРИУТГААЧ ЭЭ ...ААН үүд ойр орчин 50 м газраа ....БАЙГУУЛЛАГА ДОТРОО АРИУТГАЛАА хийгээч ээ АРД ИРГЭДИЙГ Л ШААРДААД байдаг ААН үүдээ шаардаач ээ УЛСААС НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ТАЛБАЙ ОРЦ ХОНГИЛ ГУДАМЖ ТАЛБАЙ АВТОБУСНЫ БУУДАЛ гэх мэт бүх газруудыг булан тохой үлдээлгүй ариутгаач ээ Ариутгал дээр МХ аас тогтмол хянаад ямар нэг ЦАВЧААГҮЙ ариутгал хийлгээч ээ... ЭДГЭРЭЭД ГАРСАН ИРГЭДДЭЭ БАЙНГЫН АНХААРАЛ ТАВЬЖ байнгын ДИСПАНСЕРЫН ХЯНАЛТАНД аваач ээ
zochin · 2021/03/22
tusgaarlagdah uym bna doo