Улаанбаатар хотод гамшгийн үеийн дөрөв дэх удаагийн Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг тогтоогоод 10 хонож байгаа бөгөөд энэ хугацаа Ням гарагаар дуусгавар болно.

ХӨСҮТ-өөс өгч байгаа зөвлөмжөөр хатуу хөл хориог 28 хоногийн хугацаатай тогтоож байж халдварын тархалтын гинжин хэлхээг тасалж чадна гэдгийг хэлсэн. Тийм ч учраас энэ удаагийн хөл хорионы дэглэмийг сунгах саналтай байгаагаа Эрүүл мэндийн яам илэрхийлээд буй. 

Тэгвэл МУИС-ийн судлаачид өнөөгийн халдварын бодит нөхцөл байдлаар шинэчилсэн бас нэгэн тооцооллыг гаргасан байна. 

Ингэхдээ Монгол Улс вакцинжуулалтын 2 тунг 2021 оны долдугаар сарын 1-ний дотор хийнэ гэж үзээд, хөл хорионы дараах ДӨРВӨН хувилбараар тооцоог хийж үзсэн байна. Тодруулбал,   

  • Хөл хорио тогтоогоогүй байсан бол 
  • Одоогийн хугацаагаар хөл хориог цуцалбал
  • 7 хоногоор сунгах 
  • 14 хоногоор сунгах  

НЭГ. Хөл хориог тогтоогоогүй байсан бол

Хэрэв хөл хорио тогтоогоогүй байсан бол, вакцинжуулалтыг дуусаад 2021 оны есдүгээр сарын 1-н гэхэд нийт халдвар авсан хүний тоо ойролцоогоор 200,000 буюу хүн амын 5-6% нь халдвар авах байжээ. Нас баралт одоогийн хурдаар тооцоход 1,000 давж хүрч болзошгүй байсан.

ХОЁР.15 хоногийн хөл хорионы гол үр дүн

Нийт халдвар авч батлагдсан хүний тоо есдүгээр сарын 1-н гэхэд ойролцоогоор 100,000 хүнийг халварт өртөхөөс сэргийлсэн бөгөөд халдварын тохиолдол 50% багассан гэж үзжээ. Нас баралтыг одоогийн хурдаар тооцвол мөн шууд пропорционалаар буурч, 300-400 хооронд болсон буюу 15 хоногийн хөл хорио тогтоосноор нас баралтаас дор хаяж 500 орчим хүнийг аварсан гэсэн тооцоолол гаргасан байна. 

ГУРАВ. Хөл хориог 7 хоног сунгавал гарах үр дүн 

Хэрэв энэ удаагийн Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 7 хоног сунгавал дөрөвдүгээр сарын 25-наар хөл хориог цуцалсантай харьцуулахад нийт халдвар авч батлагдсан хүний тоо есдүгээр сарын 1-н гэхэд ойролцоогоор 70,000 болж, нэмж 20-30 орчим мянган хүн халдвар авахаас сэргийлэх бөгөөд нас баралт одоогийн хурдаар 250-300 хооронд хэлбэлзэж, 100 орчим хүний амь нас аварна гэж тооцоолсон байна. 

ДӨРӨВ. Хөл хориог 14 хоног сунгавал ямар үр дүнд хүрэх вэ? 

Хэрэв дахин 7 буюу нийт 14 хоног сунгавал халдвар авч батлагдсан нийт хүний тоо есдүгээр сарын 1-н гэхэд ойролцоогоор 60,000 болж, нэмж 30,000 орчим хүн халдвар авахаас сэргийлэх бөгөөд 150 орчим хүний амь нас эрсдэхээс сэргийлэх боломжтой гэсэн тооцоо гаргажээ.

Зураг 1. Өдөрт шинээр батлагдах халдварын тохиолдол  

 

 



МУИС-ийн багш нар өмөн нь мөн математик загварчлалаар тооцоолол гаргасан байсан. Гэвч бодит байдал дээр халдварын илүү эрчимтэй байгааг дурдсан байна. Тиймээс дээрх тооцоолол нь ойролцоо тоо бөгөөд бодит байдал дээр үүнээс өндөр үзүүлэлт гарахыг үгүйсгэхгүй. 

Манай улс хоёрдугаар сарын 23-нд COVID-19-ийн эсрэг вакцинжуулалтыг эхлүүлсэн боловч татан авалтын тасалдалтай холбоотойгоор энэ ажлыг 15 хоногт түр зогсоох шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Өнөөдрийн байдлаар ахмад настнууд болон эмч мэргэжилтнүүд, онцгой байдал, цагдаа зэрэг халдварын голомтод ажиллаж буй хүмүүсээ вакцинжуулж байна. 

Дэлхий дээр вакцинжуулалтаараа тэргүүлж, эдийн засгаа нээсэн Израиль улсын туршлагаас харвал тус улс хүн амын 60-аас дээш хувийг вакцинжуулсан. Ингэснээр коронавирусийн халдварыг 90 дээш хувиар буруулсан байна. МУИС-ийн судлаачид дээрх тооцооллыг гаргахдаа Израиль улсын өгөгдлийг татан авч өөрсдийн загварт оруулан тест хийснээр вакцины нөлөөг тооцох хэсэгт сайжруулалт хийсэн болохоо дурджээ. Өөрөөр хэлбэл, тооцоолол илүү сайжирсан гэдгийг тэмдэглэсэн байна.

Энэ удаагийн хөтуу хол хорио тогтоосноос хойш өдөрт 700 б түүнээс дээш тохиолдол батлагдсанаар өнөөдрийн байдлаар нийт дотоодын халдварын тоо 23,621 болж, COVID-19 дотоодод гарснаас хойш 57 хүн нас баржээ. Одоогоор эмнэлэгт 3,520, гэртээ эмчлүүлж байгаа 5,033 хүн байгаа нь эмнэлэг, эрүүл мэндийн ажилчдын ачааллыг маш ихээр нэмэгдүүлээд буй.

Хэдийгээр хөл хорионы гол үр дүн бол эмнэлэгийн ачаалал даахгүй болох сүйрлээс тодорхой хэмжээгээр сэргийлэх ч эмнэлэгийн ачаалал энэ байдлаар юм уу, үүнээс хүнд байдлаар 2-3 сар үргэлжилнэ гэж МУИС-ийн судлаачид үзжээ. Тимйээс цаг хожсоноор нас баралтын эрчмийг тогтоон бууруулах ач холбогдолтойг анхаарууласн байна.

Зураг 2. Монгол улсын хэмжээнд хөл хорионы өөр, өөр хугацаанд нас барсан, барах хүмүүсийн тоон мэдээлэл 

 

Тиймээс иргэд халдвараас өөрсдийгөө сэргийлж, амны хаалтаа зүүж, аль болох гарагхгүй байх нь вакцинжуулалтаас дутахгүй ач холбогдолтой байгааг сануулжээ.