Өчигдөр 6,237 хүний сорьцод шинжилгээ хийхэд 653 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн өвчлөлийн нийт тохиолдол 55,067 болж байна.

Мөн хугацаанд 533 хүн эдгэрсэн бол хоёр хүн энджээ.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд коронавирусийн халдвар авсан 48,674 хүн эдгэрсэн бол 259 хүн уг өвчний хүндрэлээр нас бараад байна.