Булган аймгийн Булган сумын нутагт 2021.06.23-ны өдрийн 18.00 цаг орчимд гадаа тоглохоор гэрээсээ гараад сураггүй алга болсон 10 настай охин А-г цагдаагийн алба хаагчид эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэж өглөө.

Эцэг, эхчүүд Та бүхэн бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.