Сүүлийн 24 цагт 2362 халдвар илэрч, 12 хүн нас баржээ
2021/06/26
Сүүлийн 24 цагийн хугацаанд 11748 хүнд шинжилгээ хийхэд 2362 тохиолдол бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдол 107262 боллоо.
Мөн 1172 хүн эдгэрч эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 68751 болжээ. Харин 12 хүн нас барснаар нийт нас баралт 505 боллоо.
Нас барсан хүмүүс нь 30-80 насны хүмүүс байсан ба 4-24 хоног эмчлүүлж байжээ. Тэдний 10 нь дархлаажуулалтад хамрагдаагүй байсан байна.
Одоогоор эмнэлэгт нийт 13554 хүн эмчлүүлж байгаагаас
- 253 хүний бие маш хүнд
- 1093 хүний бие хүнд
- 3327 хүний бие хүндэвтэр байна.
- 8881 хүний бие хөнгөн байна. Гэрийн тусгаарлалтад 24424 хүн эмчлүүлж байна.
ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Өрхийн эмч нар уурлаж, харааж зүхэх асуудал их байгааг хэлж байна. Тиймээс иргэд бухимдлаар бус эв зүйгээр асуудлыг шийдэх боломж бийг хэлье. Үгийн сайнаар хүнийг илүү эрч хүчтэй ажиллах боломжийг олгодог. Өчигдөр өрхийн эмнэлгийн даргыг барьж авч зодонгоо алдсан тохиолдол ч гарсан байна.
Ойрын хавьтал болсон хүнийг 6 дахь хоног дээр шинжилгээ авдаг. Энэ хугацаанд өөрийгөө тусгаарлаж байх нь зүйтэй. Ойрын хавьтал болсон даруйдаа шинжилгээ өгөх шаардлагагүй.
Ханиад хүрээд халуураад хэвтдэг шиг халуурангуут амбулаторийг дуудаж байна.
Жирэмсэн эхчүүд коронавирусийн халдвараар өвдөх нь их байгааг төрөх эмнэлгийн эмч хэлсэн.
Эмч нар иргэдийнхээ төлөө хичээн ажиллаж байна, тэдэнд баярлалаа гэдэг үгийг хэлцгээе" гэв.