Мэргэжлийн хяналтын байгууллагаас хүнсний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр “Хүчит шонхор” худалдааний төвд шалгалт хийсэн байна.

Тус шалгалтыг мах зөөх тэрэг, хөдөө орон нутгийн машин, дайврын заал, лангуу, жин, халад, махны өлгүүр, хана зэрэг санамсаргүй түүврийн аргаар 80 цэгээс арчдасын дээж авч НМХГ-ын лабораторид шинжлүүлэхэд 62 дээжээс гэдэсний халдварт өвчин үүсгэгч enterbacterspp болон E coli нян илэрсэн байна.