Сангийн яамнаас мэдээлэл хийх үеэр вакцинд хамрагдсан 12-15 насны хүүхдүүдэд 50 мянган төгрөгийн урамшуулал өгөх эсэхийг тодрууллаа. 

Сангийн яамны Зарлагын хэлтсийн дарга М.Санжаадорж "Дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлэх зорилгоор Засгийн газраас шийдвэр гарган иргэн бүрд 50 мянган төгрөгийн урамшуулал олгож байгаа. 

Засгийн газрын тогтоолд иргэн бүрд гэж заасан учир вакцины эхний тунд хамрагдсан бол урамшуулалд хамрагдана. Дархлаажуулалттай зэрэгцээд энэ жилдээ үргэлжлээд явна гэсэн үг" хэмээн хариуллаа.