Бейсболын цохиураар ажилтнаа зодсон гэх С.Батсүхийг 100 мянган төгрөгөөр торгожээ
2021/06/30
“МИАТ” компанийн Зорчигч үйлчилгээний хэлтсийн дарга С.Батсүх ажилтнаа бейсболын цохиураар цохиж буй бичлэг цахим сүлжээнд өнгөрсөн 5-р сард цацагдсан. Тэгвэл түүнийг ажлаас нь чөлөөлж, хуулийн байгууллагаар шалгуулахаар болсныг зарлаж байсан билээ.
Хэргийн шалгалтын явцад С.Батсүхэд зодуулсан, хүчирхийлэлд өртсөн гэх 10 гаруй хохирогч гарч ирсэн бөгөөд хохирсон гэх ажилчдад шүүх шинжилгээний байгууллагаар дүгнэлт гаргуулж байгаа аж. Албаны эх сурвалжийн мэдээлснээр хохирогчдын хүчирхийлэлд өртсөн гэх цаг хугацаа янз бүр байгаа аж. Одоогоор тус асуудалтай холбогдуулан дарамтат өртсөн гэх 50 гаруй ажилчдаас тайлбар, мэдүүлэг аваад буй бөгөөд уг бичлэгийг анх цахимд байршуулсан иргэнийг эрэн хайж байгааг онцлов.
Мөн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 5.3-р зүйлээр Хүний биед хохирол учруулалгүй халдаж, зодсон гэх үндэслэлээр 100 мянган төгрөгийн торгууль ногдуулжээ.
Энэ талаар өмнө нь ЦЕГаас мэдээлэл хийхдээ “Цахим орчинд нийтлэгдсэн мэдээлэлтэй холбогдуулан Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтэс уг асуудлыг гомдол, мэдээллийн бүртгэлд авч, шалгалтын ажиллагааг явуулж эхэлсэн. Хохирогчийн мэдээлж буйгаар энэ хэрэг хоёр жилийн өмнө болсон” гэлээ.
"МИАТ" компанийн Зорчигч үйлчилгээний хэлтсийн дарга С.Батсүх нь ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнгийн дүү нь аж.
zochin · 2021/07/01
100000 tog beldej bgad ene nohriig hurznii isheer jaahan nudmeer yum bn.
Чоорт · 2021/06/30
Ингээд болоо юу
Зочин · 2021/06/30
Зочин · 2021/06/30
Одоо өөрийг нь хэмхэртэл нь балбаж болох юм байна.
асуулт · 2021/06/30
гэмт хэрэг биш үү хөнгөн гэмтэл
Ммм · 2021/06/30
Ажилаа есеед