Ам.долларыг бууруулах 100 хоногийн төлөвлөгөө эхлээд л ханш нь өсчихлөө
2014/05/11
Монгол улсын эдийн засаг элгээрээ мөлхсөн тул сэхээхийн тулд 100 хоногийн “эрчимт эмчилгээ” хийнэ гэж Засгийн газар төлөвлөгөө боловсоруулсан. Улмаар үтэр түргэн батал хэмээн УИХ-ыг “хүчиндэж” батлуулсан. Гэтэл энэ “эрчимт эмчилгээ” нь оношоо анхнаасаа буруу тавьсан болохоор зөвхөн хэлэлцэж батлах 14 хоногийн хугацаанд ам.доллар 20 төгрөгөөр нэмэгдлээ.
100 хоногийн эрчимт эмчилгээ эхлээд долоо ч хоноогүй байхад ам.доллар 1818 төгрөг болж өслөө. Уг нь 100 хоногийн тоолуур гүйгээд эхэлсэн л бол ам.долларын ханш өсөх биш буурах ёстой. Тэгэхээр бид алдаатай бодлого хэрэгжүүлээд байгаа бололтой юм.
100 хоногийн төлөвлөгөөгөө Засгийн газрынхан цээжээрээ хамгаалж, ам.долларын ханш 1384 битгий хэл 1000 төгрөг болно. Та нар хурдан батал гэсэн агуулга бүхий зүйлийг ярьж байсан. Тиймдээ ч хоёр хөтөлбөр, 13 хууль батлуулах үүрэг хүлээж байгаа. Эдийн засгийг сэхээх нэрээр хичнээн ч хөтөлбөр, хууль батлуулж болноо. Сэтгэл байгааг нь үнэлж байна. Гэхдээ мэдлэггүй, зүтгэлгүйн гай их гарч байна. Өнөөдөр 100 хоногийн “эрчимт эмчилгээгээр” Монголын эдийн засаг сэргэхгүй. 100 хоногийн төлөвлөгөөнд ядаж төсөв, мөнгөний бодлого, татварын эрх зүйн орчинтой холбоотой өөрчлөлтын талаар үг үсэг алга. Ийм байхад эдийн засаг сэргэх биш улам муудна.
Ядаж 100 хоногийн төлөвлөгөөнд дараах зүйлсийг засах хэрэгтэй байна. Дахиад зээл авах талаар тусгасан байсан. Зээлсэн мөнгийг дараагийн Засгийн газар, ард түмэн бид л төлнө. Уг нь зээл биш хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх ёстой. Нөгөө талаас үнэ тогтоворжуулах хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө мөнгө хэвлэж зах зээлд нийлүүлнэ гэдэг нь төгрөгийг үнэгүйдүүлж, ам.долларын ханш өсөхөд нөлөөлж байгаа юм.
Тиймээс алдаатай дээрхи бодлогуудаа дараа дараагийн хөтөлбөр, хуулиндаа тусгах шаардлага байгааг дуулгая.
А.Баярмаа
Зочин · 2014/05/15
ard olnii amidral ulam yduu hetsuu bolood baigaag anzaarch bgaa yu gishuudee ? urd hursh terbumaar hemjigdeh hunee zohistuulaad bolood bhd manaih shig tsuun hun amtai uls yu n bolohgui bn ?
Зочин · 2014/05/13
одоо ч 100 биш болсоон 93 хоног үлдээд байна уу
Зочин · 2014/05/12
Ardiin namiin ter bumtanguud yaj Bol yaj khanshiig oorchlono ediin zasgiig savluulj chadna shuu ardchilal,zakh zeel denduu emzeg nyarraa bna daa ene luivarchdaas ardchilal ediin zasgaa sain khamgaalakh kheregtee shuu
Зочин · 2014/05/12
ta nart gants l yum helseen anknaasaa chenjyydees salaa gej hezee ***jij bga orond chenj bsan yum be daraa ni banknuudaaraa 10 togrogiin savalgaa hiugeed yniin ungachih tegeed l boloo chenj Bol hezee ch aldaatai naimaa hiihgyi tiimees ingej yne hooroogdood bna daa
Зочин · 2014/05/12
Сонирхолтой мэдээ.
Зочин · 2014/05/12
наад засгийн газрынхан чинь санаатайгаар ийм үйлдэл хийгээд байгаа байхгүй юу даа. ард түмэнд сайн дэлгээд өгч байгаарай сэтгүүлч ээ!!!!!!!!