Монгол Улсад коронавирусийн дельта хувилбар бүртгэгджээ
2021/07/20
Монгол Улсын Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдлаа. Хуралдаанаар Элсэлтийн ерөнхий шалгалтын тов, инфляцын нөхцөл байдал болон Монгол Улсад бүртгэгдсэн коронавирусийн дельта хувилбартай холбоотой асуудлуудыг хэлэлцжээ.
Гарсан шийдвэрүүдээс танилцуулбал, Элсэлтийн ерөнхий шалгалтыг наймдугаар сарын 19-22-нд зохион байгуулахаар товлосон байна.
Үргэлжлүүлэн Сангийн сайд Б.Жавхлан Эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар танилцуулав. Мөн Эрүүл мэндийн сайд С.Энхболд Монгол Улсад коронавирусийн дельта хувилбар бүртгэгдсэн тул иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлахыг уриаллаа.
Бат · 2021/07/21
Монгол улс Одоо параламентаа 2 танхимтай болгож төрд ард түмний , төсвийн эзний хяналт хэрэгтэй энгэхгүйгээр одоо хөгжихгүй албан тушаалыг зах зээлд мөнгө олох арга гэж ойлгосон төрийн түшээд олширлоо
zochin · 2021/07/20
odoo amralt duussan aimaguud zamaa haaj tarhaltaa humih arga hemjee avch ajillah ni zov bh aa