ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан дархлаажуулалтын явцын талаар мэдээлэл өгч байна. 

Тэрбээр "Манай улсын иргэд вакцинжуулалтад хамрагдах идэвх сайн байгаа. Одоогоор улсын хэмжээнд коронавирусийн эсрэг вакцины I тунд нийт иргэдийн 67.5 хувь нь, II тунд 61.3 хувь нь хамрагдаад байгаа юм. 

Та эхний тунгийн вакцинаа хийлгэсэн бол хоёр дахь тунг заавал хийлгэх шаардлагатай. Ингэснээр дархлаа тогтох юм.

Мөн халдвараас сэргийлэхийн тулд амны хаалтаа тогтмол зүүж, дэлгүүр, зах худалдааны төв зэрэг дотоод орчинд хүн хоорондын зайгаа баримтлах шаардлагатай. Түүнчлэн гараа сайтар савандаж угаан, гар угаахдаа 30 минутыг зарцуулж байх нь зөв юм. 

Наймдугаар сар бол маш хариуцлагатай байх хугацаа" гэв.