Оюутолгойн ажлын хэсгээс хөндлөнгийн хяналтын дүгнэлт гарсантай холбогдуулж мэдээлэл өглөө
2021/08/09
Оюутолгойн ажлын хэсгээс хөндлөнгийн хяналтын дүгнэлт гарсантай холбогдуулж мэдээлэл өгч байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар дараах мэдээллийг өглөө:
-Менежментийн багийн алдаатай үйл ажиллагааны улмаас нэмэлт зардал гарсан. Лондоны Арбитрын шүүхэд маргаан үргэлжилж байна. Энэ сард хэлэлцэж эхэлнэ. Засгийн газар "Оюу толгой" компанийн эсрэг сөрөг нэхэмжлэл гарган, РиоТинто группийг маргаанд татан оролцуулах ёстой гэж үзсэн. Энэ шүүхэд бид хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтийг ашиглана. Рио Тинто групп менежментийн үүрэг гүйцэтгэсний төлбөрт жил бүр 6 хувийн төлбөр авдаг. Мөн энэ төсөл манай талд үр өгөөж багатай байна. Энэ дагуу ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Мөн бид гүний уурхайн олборлолтыг яаралтай эхлүүлэх шаардлагыг тавьсан. Энэ ажил удаашрах тусам хөрөнгө оруулагчдад алдагдалтай. Рио Тинто болон Засгийн газрын аль алинд нь ашиггүй тул хэлэлцээ хийх явцад гүний уурхайг ашиглах нь зөв. Энэ талаарх шийдвэрээ есдүгээр сард багтаан гаргах хүсэлтээ илэрхийлсэн.
Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ендон дараах мэдээллийг өглөө:
-"Оюу толгой" компанийн далд уурхайн ажил удааширсан гэдийг бид мэднэ. Хөндлөнгийн шинжээчид бидэнд дүгнэлтээ танилцууллаа. Харин Рио Тинто групп биднээс хамааралгүйгээр ажил хойшилсон гэж үздэг. Рио Тинто группээс хамааралгүй, бие даасан шинжээчдийг бүрдүүлэх нь амар байсангүй. Нийт 8 гишүүн шинжээчдийн багт ажилласан. "Оюу толгой" ХХК-ийн ТУЗ энэ дүгнэлтийг удахгүй хэлэлцэнэ.
Зочин · 2021/08/10
Монголд ашиггүй бол далд уурхайг яаравчлан эхлүүлэх шаардлагатай юу ашиггүй гэрээ хийж өөрсдөө офшортон болсон нөхдүүддээ хариуцлага хүлээлгэхгүй бол цаашид ийм үйл явдал буурахгүй
зочин · 2021/08/09
монголд ашигтай юм уу зүгээр хэлээч дээ