Коронавирусийн халдвараар өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1,402 хүн шинээр өвчилжээ. Үүнээс Улаанбаатар хотод 451, орон нутагт 950 тохиолдол батлагдсан байна. Мөн улсын хэмжээнд COVID-19-ийн халдвараар нэг иргэн хүн нас барсан байна. 

Өнгөрсөн хоногт 1,679 хүн эдгэжээ. 

Өнөөдрийн байдлаар 1,334 хүүхэд, 195 жирэмсэн эмэгтэй коронавирусийн улмаас эмчлүүлж байгааг ЭМЯ мэдээллээ.